Эзэний өдрийн үг
2020.11.15
Үгийг: Юү Хэүн пастор
Сургаалт үгс 4:23-25
“Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу. Мэхлэгч ам Хуурмаг уруул хол байг, чамаас. Нүд чинь цэх хараг Харц чинь эгц байг.” Сургаалт үгс 4:23-25 АБ2013
Христ итгэгч хүмүүст тэвчээр гэдэг хүч чадал байдаг учраас энэ хэцүү үеийг даваад гарах болно. Бурханд залбирахын хажуугаар сахих зүйлүүдээ сайн сахиасай гэж хүсэж байна. Корона хурдан дуусч байж хайртай хүмүүстээ сайнмэдээ хурдан тарааж чадна. Ахан дүүс маань Чуулганы төлөө, бусад ахан дүүсийнхээ төлөө сайн залбирч өгөөрэй.
Эзэн бид яах хэрэгтэй вэ?Сургаалт үгс 4:23 Зүрх юугаан урьтан хамгаал... Бидний итгэлд дахин хүнд сорилт, хэцүү үе ирлээ. Корона нь Бурханы бидэнд өгсөн тэмдэг гэдгийг христэд итгэгч бид сайтар мэдэж байгаа. Бурхан хаалга дээр ирчихсэн хаалга тогшиж байгаа гэвэл корона вирус нь нэг тэмдэг юм. Энэ дэлхий дээр хэсэг тус бүрт халдвар өвчнөөс болж зовж байсан үе байсан ч энэ удаагийн корона вирус дэлхий даяараа хамарсан халдварт өвчин юм. Христэд итгэгч хүмүүсийг энэ үйл явдал бид бүхэн юуг хэлж байгааг сайтар мэдэж байгаа. Бид одоо сайнмэдээ тараах ч боломжгүй, нөхөрлөх ч боломжгүй, чуулган дээрээ цуглах ч боломжгүй болчхоод байна, тэгвэл бид одоо яах хэрэгтэй вэ гэвэл Бурхан бидэнд өөрсдийн итгэлийг сахин хамгаал аа гэж айлдаж байна.
Яагаад зүрхээ хамгаал гэсэн бэ гэвэл булаагч зүйл байгаа болохоор хамгаал аа гээд байгаа юм. Бурхан айлдахдаа зүрх юугаан урьтан хамгаал гэж... сэтгэлээ хамгаална гэдэг хэцүү гэдгийг бид сайтар мэднэ. Сэтгэлээ хамгаална гэдэг нь хэцүү зүйл юм. Хүн гэдэг ямар сул дорой гэдгийг энэ ганц үгнээс мэдэж болно.
1Хаад 11:4 “Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.” Зүрх юугаан уртан хамгаал гэж бичиж байсан Соломон хаан ч сэтгэлээ хамгаалж чадаагүй. Сэтгэлийг сорьдог зүйл энэ тэндгүй асар олон байдаг, сатан амьд байгаа. Энэ дэлхий хэзээ ч бай бидний сэтгэлийг татахад бэлэн байдаг. Бид сэтгэлээ хамгаалахгүй бол хэзээ ч хамаагүй сэтгэлээ алдахад бэлэн байдаг.
Сургаалт үгс 26:25 “Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр.”
Өөрийнхөө сэтгэлийг сайтар хараад үзээрэй. Одоо хүртэл бидний дотор элдэв долоон жигшүүр байдаг аа.
1.ТогосИхэрхэг сэтгэл, гайхуулах сэтгэл, бардамнах сэтгэл.
Магадгүй бид бүхэн хэн нэгэнтэй ярилцахдаа Би Би гэдэг үгийг их хэргэлдэг бол бардам сэтгэл байна гэсэн үг. Бидний сэтгэлд бий хүлээн авчих юм бол сэтгэлээ булаалгаж байна гэсэн үг.
2. Гахай-Зөрүүд, завхай сэтгэл. Зөрүүд байдал нь Бурханы шийтгэлийг Бурханы өмнө овоолж байдаг. Бид Бурханы үгийн өмнө зөрүүд заныг гаргахгүй байх хэрэгтэй. Үг ийм байна гэвэл заа гээд хүлээгээд авдаг байх хэрэгтэй. Нэг харж байгаа нь гэм нүгэл биш ч гэсэн дахиад харж байгаа гэм нүгэл юм
4. Яст мэлхийЗалхуу, шалтаг тавьдаг. Залхуу хүнийг бузар сүнс ч хэрэглэхгүй.
5. АраатанДогшин сэтгэл. Нэр төрд нь халдах юм бол өөрийнхөө сэтгэлийг барьж чадахааргүй болдог. Бид Бурхан үүнийг мэдэж байгаа гэдгийг мартахгүй байх хэрэгтэй. Тэгвэл энэ үед тэвчиж болох юм. Зүрхээ Эзэнд даатгаж байгаа нь сэтгэлээ хамгаалж байгаа хэрэг юм.
6. МогойХудал ярьдаг, уруу татдаг, хэтрүүлж далдалж ярьдаг. Бид өөрсдийгөө эргэн харах хэрэгтэй.
7. МэлхийАрхинд дурлагсад. Юу юунаас урьтаж сэтгэлээ хамгаал. Хамгийн чухал зүйл нүд. Хүн нүдэнд үзэгдэж байгаа зүйлээ дагадаг.
Лук 11:34-35 “Нүд чинь биеийнхээ дэнлүү юм. Тиймээс нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин ёрын муу аваас бие чинь мөн харанхуй байна. Иймд өөрийгөө хар, чиний доторх гэрэл нь харанхуй биш биз.” Энэ дэлхийн зүйлсийг их хараад байвал дэлхийн зүйл бидний сэтгэлийг булаана. Харж байгаа зүйлс хамгийн чухал. Эцэст нь харж байгаа зүйл нь хүний сэтгэлийг булаадаг.
Иов 31:7 “Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол”
“Хэрэв зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж, Хөршийнхөө үүдэнд би отон хүлээсэн бол Миний эхнэр өөр хүнийг хооллох тариаг тээрэмдэг, Өөр эрчүүд түүн дээр орог. Ингэсэн бол энэ нь булай гэмт хэрэг агаад Шүүхээр шийтгүүлэх хилэнц болох байсан.” Иов 31:9-11
Хайртаа хүмүүсийнхээ төлөө ч болвуу сэтгэлээ булаалгаж болохгүй.
Хосеа 4:11 “Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.” Хосеа 4:11 АБ2013
Булаалгахгүйн тулд сэтгэлээ сайн хамгаалах хэрэгтэй, уухгүй, харахгүй, идэхгүй байх хэрэгтэй. Короангын үе бол хүн тус бүрийн итгэлийг сорьж үзэж байгаа үе юм. Энэ дэлхийтэй найзлах нь сүнслэг завхайрал юм. Садарлал дарс архинаас христэд итгэгч нар хол байх хэрэгтэй өөрөөр хэлбэл энэ дэлхийн зүйлс, болон өөр сургаалаас хол байх хэрэгтэй.
Бурхан биднийг зүрх сэтгэлийг сорьдог. Дэд хууль 8:2 Бид бүхний сэтгэл үнэхээр Бурханы нигүүлсэлд хариул ий гэсэн сэтгэл байна уу үгүй юу гэдгийг Бурхан сорьж үздэг. Бурхан биднийг зүүдээр ч гэсэн сорьдог. Дэд хууль 13:3 Бурхан сорьсоор байна үнэхээр Бурханыг хайрлаж байна уу? Үхэх хүртлээ Бурханы улсыг найдан харж байна уу? Бид сэтгэлээ булаалгачихлаа гэвэл Бурханы төлөө амьдрах боломжгүй.
Сэтгэлээ яавал хамгаалах вэ? аргаОнцгой арга гэж байхгүй.
Сургаалт 16:32 Сүнсээ, сэтгэлээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.... Корона бидний сэтгэлийг сорих болно. Чи үнэхээр өөрийнхөө хайрта хүмүүсийг аврагдаасай гэж хүсдэг үү? Чи намайг үнэхээр их хайрладаг уу? Үйлс 13:22 Бурханы хүслийн дагуу, Бурханы айлдсаны дагуу дуулгавартай байх гэж Бурханд нийцүүлсэн. Сэтгэлээ сахих нь амар зүйл биш гэхдээ боломжтой зүйл. Хором мөч бүр Бурханыг
Create your
podcast in
minutes
It is Free