Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн “Ирээдүйн технологийн салбарууд” гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно.
Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцаж бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж байсан туршлагааcаа Дэлхий ирээдүйн 20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах вэ гэдэг талаар бодитой том зураглалыг харуулахыг зорьсон ажээ.
view more