Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ? Энэ асуултанд эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org-ийн үүсгэн байгуулагч Michael Greger олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн ойлгомжтойгоор хариулах болно.
Хүний эрүүл мэндэд хор уршиг авчирдаг хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт бөгөөд эсрэгээрээ зөв хооллосноор та бидний сайн мэдэх аюулт өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй бүр эмчилж эдгээх боломжтой юм.
Энэхүү New York Times -ийн шилдэг номондоо эмч маань 15 аюулт өвчний шалтгаан нь ямар хүнснүүд болох, мөн тэдгээрийн эсрэг хэрэглэж хэвшвэл зохих 12 эрүүл хүнсний талаар тайлбарлах болно. 12 хүнсний жагсаалтыг та эндээс харж болно: https://nutritionfacts.org/video/dr-gregers-daily-dozen-checklist/
view more