🎄Шинэ оны мэндийг хүргэе! Жил бүрийн 12 сарын 31-ний өдөр Ухаарлын 7 хоног оноо дүгнэсэн тусгай дугаараа хүргэдэг билээ. Гэхдээ энэ жилийн хувьд өнөөдөр Ухаарлын 7 хоногийн хувьд 2 үйл явдал давхцаж буй өдөр.
🥇Нэгдүгээрт, манай 2-р улирал болох "Шинжлэх Урлаг" цуврал эсээ ийнхүү дуусаж байна. Дараагийн улирал болон 8 эсээ бүхий цуврал өнөөдрөөс 3 долоо хоногийн дараа эхлэх болно!
🍎Хоёрдугаарт, миний бие Монголд ажиллаад 1 жил болжээ. Судлаач биш, телевизийн салбарт ажилласан энэ хугацаанд юу ажигласнаа эвлүүлэгч Даймаатай хамт ярилцаж хүргэлээ.
🥰Ухаарлын 7 хоног 9 сарын 30-ны өдөр эргэн ирснээс хойш завсарлалгүй 16 долоо хоногийн турш 7 хоног бүр аудио эсээгээ хүргэсээр ирсэн байна. Бидэнтэй хамт байсан сонсогчдодоо баярлалаа. Цаашдаа улам хичээж ажиллах болно оо.
view more