"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа зохиолч, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Аксу гудамжны 21 тоот” хэмээх өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн уншсанаар хүргэж байна.
Х.Нямхишиг Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр яруу найргийн "Бөгтөр хөх өвс" (2008), "Зун гээсэн чөдөр" (2010), "................" (2014), "Хөх цэгцгий жиргэнэ" (2018), хүүрнэл зохиолын “Гашуун амт, амтлаг үнэр” (2020) номуудаас гадна өнгөрсөн онд “Хоёр үетэй үг” (2022) яруу найргийн орчуулгын түүврээ уншигчдын хүртээл болгоод буй.
Түүний “Гашуун амт, амтлаг үнэр” хэмээх өгүүллэг, тууж эмхэрдсэн ном нь нягт сэтгэлгээ, шигүү уртай, гүн рүү шунгаж, өндрөөс дуулсан тун ч цараатай түүвэр болж чадсан билээ.
view more