1-р сарын 26 бол Австралийн өдөр. Гэхдээ энэ өдрийг баяр эсвэл харуусал гашуудлын өдөр гэх үү гэх байр суурь олон хүний дунд маргаан дагуулдаг. Орчин үеийн, олон үндэстний нутаг болсон Австралид энэ өдрийг өөрчлөх дуу хоолой жил ирэх бүр чангарч байна. Энэ өдөр олон хүнд, ялангуяа нутгийн уугуул иргэд Анхны Үндэстнүүдийн хувьд баяр гэхээсээ илүү харамсал, зүрхэнд хурсан шархыг хөндөх мэт гашуун өдөр байдаг учраас тэр юм.
view more