Австралид болсон анхны сурын харваан тэмцээнд нийт 22 харваач цэц мэргэнээ сорьжээ. Эрэгтэй харвааны төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Т.Батхуяг тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр ид харваж байсан үедээ спортоо орхин Австралид ирсэн бөгөөд зургаан жилийн дараа Монгол нум сумаа барин наадмын дэвжээнд сум тавьсандаа сэтгэл огшин байснаа бидэнтэй хуваалцсан юм. Ингээд түүний наадмын сэтгэгдэл, Монгол сур харвааны тухай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
view more