"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.
view more