Аль Пачино
Америкийн кино урлагийн бүх л авч болох боломжтой шагналуудыг эзэмшигч, оскарын шагналт, “Алтан бөмбөрцөг”-ийн таван удаагийн шагналт,бүсгүйчүүлийн зүрх сэтгэлийг булаагч, сицили цустай бардам жүжигчин Альфредо Жеймс Аль Пачино нь 1940 оны 4 сарын 25-нд Нью-Йоркт хотод Рок болон Сальватор Пачиногийн цор ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх нь хоёр настай байхад нь салж, хүү ээж, өвөө, эмээгийн хамт амьдрах болжээ. Алдарт жүжигчний өвөө эмээ хоёр нь “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Италийн Корлеоне тосгоноос гаралтай хүмүүс байв.
Тэрээр хүүхэд байхдаа мэргэжлийн бейсболч болохыг мөрөөддөг байсан ч сурах сонирхолгүй ,англи хэлнээс бусад бүх хичээлдээ муу байснаас 17 настайдаа сургуулиасаа хөөгджээ.
Аль Пачино 1967 оноос эхлэн Бостоны “Чарльз” театрт дагалдан жүжигчнээр орж, Хоёрхон жилийн дараа тэрбээр Нью-Йоркийн “Бродвэй” театрт туслах дүр бүтээж эхэлжээ. Харин дэлгэцийн урлагт 1971 оноос хөл тавьж, ердөө нэг жилийн дараа кино ертөнцийн хамгийн дуулиант “Загалмайлсан эцэг” киноны гол дүрийг бүтээсэн аж. Аль Пачино “Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоны дүрээр кино урлагт мөнхөрсөн билээ.
Альфредо үйлчлэгч, цэвэрлэгч, шуудан зөөгч, зарлага гээд багадаа хийж үзээгүй ажил байхгүй. Тэрээр “Би багадаа Бурханаас “Унадаг дугуй өгөөч” гэж их гуйдаг байлаа. Гэвч тэр надад өгөөгүй. Тэгэнгүүт нь би унадаг дугуй хулгайлчихаад Бурханаас өршөөл гуйдаг болсон. Тэр үед л би бүх зүйл ямар зохион байгуулалтай байдгийг ойлгосон”. гэж хэлжээ.
Түүний 1999 онд тоглосон “Any given Sunday” кино нь Оливер Стоуны найруулсан Америкийн спортын тухай гайхалтай кинонуудийн нэг юм. Энэхүү кинонд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн багийн тухай өгүүлэх бөгөөд жүжигчин Аль Пачино багийн гол дасгалжуулагчийн дүрийг бүтээдэг.
Киноны хамгийн гайхалтай хэсэг буюу баг хамгийн сүүлийн финалын тоглолтонд орохын өмнө дасгалжуулагч Аль Пачино тоглогчдыг өдөөж идэвхжүүлэн ялуулахын тулд тэдэнд маш гайхалтай урам зориг өгөх үг хэлсэн нь дэлхийн хамгийн шилдэг спийчүүдийн нэг болсон юм
Аль Пачино нь «Оскарт» гол дүрээр дөрөв, туслах дүрээр гурван удаа нэр дэвшсэн ч найм дахь удаагаа нэр дэвшихдээ л 1993 онд «Эмэгтэй хүний үнэр» киноны дэд хурандаа Фрэнк Слейдын дүрээр Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юмаа
view more