ФИДЕЛЬ КАСТРО
1953 оны 7 сарын 26-ны үүрээр зэвсэглэсэн залуус Кубын зүүн хязгаарын цэргийн хуаранруу дайралт хийж ялагдал хүлээжээ. Энэ нь Батистын дэглэмийн эсрэг ард түмний дургүйцлийн илэрхийлэл болсон юм. Босогчдыг шүүх хурал дээр Кастро харгис дэглэмийн эсрэг зэвсэглэн боссоны зорилгоо илэрхийлж хуульч хүний хувьд өөрийгөө өмгөөлж, ард түмний ядуу амьдрал, ажилгүйдэл, ядуурлын улмаас турж үхэхгүйн тулд хулгай хийж байна гэж шийтгэдэг атлаа улсын хөрөнгийг сая саяар хулгайлж байгаа зуу, зуун хулгайч дээдсээс нэгийг нь торны цаана суулгахгүй байна. “Намайг шийтгэцгээ, түүх намайг цагаатгана“ гэж үгээ төгсгөсөн юм.
Кастро бол Сиерра Маэстро ууланд босогчдыг толгойлж явсан авьяаслаг зохион байгуулагч мөн. Тэд чөлөөлөгдөөд эхлээд АНУ, дараа нь Мексикт очиж хүчээ сэлбэн, зэр зэвсэгтэй болж аваад Кубад жижиг усан онгоцоор 82 хүн Ориенто мужид ирсэн ч хилийн харуул онгоцыг нь олж түгшүүр зарлаад буун дуу тачигнаж 82 хүнээс 12-хон хүн амь гарч Сиерра Маэстро ууланд бүгж тэмцлээ эхэлжээ. Тэд орон нутгийнхнаас дэмжлэн авч радио станц ажиллуулж эгнээгээ өргөтгөөд 1959 оны 1 сарын 1-нд Гавана хотод ялалтын тугаа мандуулж орж ирсэн түүхтэй.
Тэрбээр 90 наслахдаа Куба улсын тусгаар тогтнол, нийгэм улс төрийн оршин тогтнох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, хувьсгалыг удирдан социалист хөдөлгөөний тэргүүлэгч байсан билээ.
view more