R'nB дуучин Rihanna-ийн Харвард их сургууль дээр тавьсан “Та нэг хүнд тус хүргэснээр өөрийн сэтгэл зүрхийг нэг дахин аз жаргалтай баяр хөөртэй болгох болно” хэмээх илтгэл
● Рианна нь алдарт R'nB дуучин юм. Тэрээр Барбадосын Сэйнт Майклд төржээ. 16 настайдаа АНУ-руу нүүсэн бөгөөд тэнд продюсер Эван Рожэрстэй танилцаж, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна. Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан Unfaithful, Break it Off single-үүд нь гаржээ. 2007 онд Рианнагийн гурав дахь цомог Good Girl Gone Bad нь гарсан бөгөөд Biilboard 200-д 2-рт жягссан ба цомогт орсон US number one single-үүд болох Umbrella, Take a Bow болон Disturbia цаашлаад дэлхийн хэмжээний хит single Don't Stop The Music нь гарсан байна. Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.
view more