1. Америкийн Нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди нь 1917 оны 5-р сарын 29-ний өдөр Массачусэтс мужид төржээ.
2. Түүний эцэг Жозеф Кеннеди нь тухайн цаг үеийн Америкийн томоохон сэхээтэн, улстөрч, бизнесмэн төдийгүй Английн Ерөнхий сайд У.Черчиль, Ерөнхийлөгч Франклин Рузвельт нартай ойр дотно харилцаатай, нэр нөлөөтэй нэгэн байлаа.
3. Жон 18 насандаа ахлах сургуулиа төгсөн Их Британийг зорьж, Принстоны их сургуулийн оюутан болсон ч төдөлгүй эргэж ирэн түүхт Харвардын их сургуульд элсэн суралцах болжээ.
4. Жон Кеннеди 1936 онд холын Америкт төдийгүй дэлхий дахинд алдартай Харвардын их сургуульд суралцаж, улс төр, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшжээ.
5. 1941 оны намар Жон Кеннеди АНУ-ын Тэнгисийн цэргийн усан флотод алба хааж байв. Тэр энд байхдаа зүгээр ч нэг байлдагч байсангүй, цол, зэрэг ахиж, немцүүдтэй удаа дараа тулалдсан юм. Тэрээр “мина” тээгч шумбагч онгоцны ахлагчаар дайснууд руу довтолж, хүндээр шархдаж, “Эр зоригийн” одонгоор энгэрээ мялаав. Эр зоригт усан цэрэг Жон Кеннедигийн амьдралын энэ үе ирээдүйн ажил үйлсэд нь эерэгээр нөлөөлсөн юм.
6. Жон сэтгүүлчээр ажиллахыг хүсдэг байсан ч аавынхаа хүсэлтээр 1947-1953 онд Конгресст Бостоныг төлөөлж дараа нь Сенатын гишүүн боллоо.
7. 1960 он гарч Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлав.
8. Зохион байгуулалттай гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Вьетнамын дайн, коммунистуудын заналхийлэл улам хурцадсаар... Нэгдсэн улсад эдгээр хүндрэл бэрхшээлийн өмнөөс эрс шулуун, зоримог зогсох удирдагч юу, юунаас илүү хэрэгтэй байлаа. Жон Кеннедигийн хамгийн хүчирхэг өрсөлдөгч бол Ричард Никсон. Ард түмний тэн хагас түүний талд зогсоно.
9. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнээр Никсон өмнөх засаглалын дагуу ажил хэргээ явуулахыг эрхэмлэх тухай ярихад, Жон Кеннеди үүний эсрэг байр сууриа илэрхийлэн, шинэчлэл хэрэгтэй байгааг шийдэмгээ хэлж байв.
10. Сонгуулийн дүн гарахад Жон Кеннеди сонгогчдын 49.7 хувийн саналыг авч, ялалт байгууллаа.
11. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох гэрээнд гарын үсэг зурж, Вьетнамаас Америкийн цэргийг буцаан татах ажилд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч хориг саад ихтэй байв. Мөн түүнчлэн тэрээр сансар судлалын түүхийг эхлүүлсэн юм.
12. Энхтайвны корпус байгуулж хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлэн, Латин Америкийн улсуудыг эдийн засгийн хамтын ажиллагаанд уриалан дуудсан “Хөгжлийн төлөө холбоо”-г үүсгэсэн, Америкийн бахархалт Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хамт Техас мужийн Даллас хотын гудамжаар явж байлаа. Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтын алба, Холбооны мөрдөх товчоо, цагдаагийн бүхий л албан хаагчид аюулгүй байдлыг хангаж баярлаж хөөрсөн, сэтгэл нь хөдөлсөн олон мянган хүмүүс замын хоёр талд хуран цуглажээ. Ноён Ерөнхийлөгч Жон Кеннеди задгай дээвэртэй, хар өнгийн кадилак машинаас гараа даллан байснаа гэнэт больж, хоолойгоо барин, зангиагаа тайлах гэж оролдлоо.
13. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн баруун мөрийг налахад тэргүүн хатагтай гайхсан байртай Ерөнхийлөгчөөс юу болсныг асууж байтал алуурчны хоёр дахь сум гайхамшигт хүмүүний баруун шанаанд тусч, тэр ямар ч тусламж авч чадалгүй хоромхон зуурт амьсгал хураав. Хатагтай Жаклин Кеннеди цочирдон кадилак машины арын багаажин дээр гараад ирлээ... гэвч цуваа зогссонгүй...
14. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой, цагаач Ли Харви Освальд гэдэг этгээд аугаа удирдагчийг хөнөөжээ.
15. Ерөнхийлөгчийн үхэлтэй холбоотой бүхий л хүмүүс цаг бусаар үрэгдсэн хийгээд Ерөнхийлөгчийн үхэл хэнд ямар ашигтай байв. Хэн түүний амь насыг захиалав гэдэг 20 дугаар зууны аймшигтай оньсого болж үлдсэн юм.
view more