Рассел Вестбрүүк .2017 оны Эн Би Эй-ийн Үнэ Цэнэтэй тоглогч
1. Рассел Вестбрүүк нь 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Америкийн Нэгдсэн улсын Калифорния хотын Лонг Бийч аралд төрж Лос Анжелес хотын өмнөд хэсэгт өсчээ. Түүний эцэг Рассел нь 2 хүүдээ сагсан бөмбөг хэрхэн тоглохыг заан, дасгалжуулдаг байжээ. Харин ээж Шээнон Вестбрүүк нь хүүхдүүдийнхээ сурлаганд анхаардаг байсны дүнд Вестбрүүк хүндэт сурагчаар тодорч байсан юм.
2. Ахлах сургуульд суралцаж байхдаа Вестбрүүк 170 см өндөртэй байсан бөгөөд тэрээр төдийлөн олны анхааралд өртөдгүй байв. Гэвч түүний багийн тоглогч Кэлси Баарс золгүйгээр нас барахад Вестбрүүк түүний оронд гарааны тоглогчоор тоглох болсон нь түүнийг коллежийн сагсан бөмбөг рүү орох алхамыг нээв.
3. Ахлах сургуулийн жилд тэрээр 25 оноог дундчилснаас гадна анхны тохолтоо хийжээ. Түүний гоц сайн тоглолт нь Юу Си Эл Эй-гийн Бен Хоулэндийн нүдэнд өртөж чадсан юм.
4. Юу Си Эл Эй-д тоглосон 2 улирлын туршид багаа шигшээ дөрөвт үлдээж, тэрээр шилдэг хамгаалагч шагналыг хүртсэн юм.
5. 2008 онд Эн Би Эй-н драфтад Сиатал Суперсоникс дөрөв дэхь сонголтоор түүнийг сонгож баг нь удалгүй Оклахома хот руу нүүж Оклахома Сити Тандер болсон.
6. Тэрээр эхний улиралдаа 15 оноо дундчилж, рүүкий тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн. Мөн 6 удаагийн бүх оддын тоглолтод сонгогдож, 2 удаа Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан.
7. Карьертаа 22.7 оноо дундчилж 2 удаа лигийн онооны аварга болсон. Түүнчлэн бүтэн улирлын турш Трибль дабль дундчилсан түүхэн дэхь 2 дахь тоглогч болсон.
8. Тэрээр Эн Би Эй-гийн хамгийн загварлаг тоглогчдын нэг бөгөөд 2014 оноос Нью Ёорк хотод байрлах томоохон их дэлгүүртээ хамтран ажиллаж, өөрийн нүдний шилний брэндийг байгуулжээ.
9. Түүнчлэн 2012 онд тэрээр Рассел Вестбрүүк-Яагаад үгүй гэж? Хэмээх гэр бүлийн хүмүүжил, боловсролыг дэмжих зорилготой санг байгуулжээ.
view more