1. АНУ-ын 44 дэхь Ерөнхийлөгч Баррак Обама 1961 оны 8 сарын 4 нд Хавай арлын Хонолулу хотод төржээ.
2. Тэрээр 10 настайгаасаа Хавай аралд эмээ өвөө дээрээ өсжээ. 1979 онд ахлах сургуулиа төгсөн Хавай арлыг орхин эх газрын Америкийг зорьсноор бүх зүйл эхэлсэн гэдэг.
3. Обама 1982 онд Колумбийн их сургуулийг улс төр шинжлэлээр төгсөж бизнесийн байгуулагад 2 жил ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа түүний байх ёстой газар нь бизнесийн байгууллага биш гэдгийг ухаарч, олон нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох болсон байна.
4. Тэрээр багаасаа шашин шүтдэггүй байсан ч Чикаго хотын сүмийн дэргэдэх бага дунд орлоготой иргэдэд туслах нийгэмлэгт олон нийтийн зохицуулагчаар ажиллах болсон байна.
5. Обама хуулийн чиглэлээр сурах ёстойгоо олон нийтийн зохицуулагчаар ажиллаж байхдаа ойлгосон гэдэг. Ядуусын дуу хоолойг хотын захиргаанд хүргэх ажил нь хуулийн зэрэг цолгүй бол хотын удирдлагуудад хүрэхгүй юм байна гэж бодсоноор 1988 онд Харвардын хуулийн сургуульд элсэн оржээ.
6. 1988 онд Харвардын их сургуульд суралцаж байхдаа ирээдүйн Эхнэр Мишээл Робинсонтой танилцжээ. Мишээл Робинсон түүний дадлагын удирдагч байсан ба тэр үед танилцаж 4 жил үеэрхсэний эцэст 1992 онд гэрлэлтээ батлуулжээ. Түүний гэр бүл одоо Малиа болон Наташа гэсэн 2 охинтой юм.
7. Тэрээр 1996 онд Иллинойс мужийн сенатийн төлөө Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулж байжээ. Ажиллах хугацаандаа нэн ядуу хүмүүсийн төлөө олон ажлыг хийсэн байдаг.
8. 2001 оны 9 сарын 11-ны Ихэр цамхагийн халдлагын дараа Жорж Буш Иракт дайн зарласныг эсэргүүцэн хийсэн жагсаал, олон нийтэд тавьсан илтгэл нь ард түмэнд сайн танигдаагүй байсан түүнийг олон нийтэд таниулж чадсан юм. Энэ үеэс түүний улс төрийн замналд томоохон амжилт гарж эхэлсэн юм.
9. 2004 онд тэрээр Иллиноис мужаас Америкийн нэгдсэн улсын сенаторын сонгуульд өрсөлдөн нийт сонгогчдын 70% ийн саналыг авч 43 насандаа Иллиноис мужийн түүхэн дахь хамгийн өндөр сонгогчдын саналыг авсан хүн болсон юм. Мөн Америкийн түүхэн дах 3дахь Африкийн Америк сенатор болсон юм.
10. Барак Обама 2 ч ном бичиж гаргасан бөгөөд АНУ-ын Bestseller болж байжээ.
11. 2007 онд тэрээр өөрийгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан юм. Тэрээр “Yes We Can” уриатайгаар сонгуульд оролцож нийт сонгочдын 52,9% саналыг авч Америкийн нэгдсэн улсын 44 дахь анхны өнгөт арьст ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Түүний сонгуулийн сурталчилгаагаа залуу сонгогчдод руу чиглүүлж байсан нь үр дүнгээ өгсөн юм.
12. 2008 онд Түүнийг цагаан ордонд очих үед Америкийн нэгдсэн улс эдийн засгийн хямралтай, гадаад оронд 2 ч дайн эхлүүлсэн хэцүүхэн байдалтай угтаж авав. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр тэр хэлэхдээ “Өнөөдрийн бидний өмнө тулгарч буй асуудал бодит байдал гэдгийг та нарт хэлье. Энэ асуудлууд үнэхээр ноцтой бөгөөд тун олон юм. Эдгээр асуудлууд амархан, хурдан шийдэж чадахгүй гэдгийг Америкчууд мэдэж байгаа. Бид үүнийг хамтдаа хийж чаднаа гэсэн байна.
13. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр дахин нэр дэвшсэн юм. Гэхдээ түүний рейтинг 2008 оныг бодвол олон нийтийн дунд 40% с бага рейтингтэй, байсан юм. Гэвч 2012 онд Синди хар салхи New Jersey мужийг дайрч маш их гамшиг тарьсны дараа Обама мужийг тойрон ажилласан нь олон нийтэд эерэг хандалага төрүүлэн сонгуулийн өмнө хүмүүсийн сонголтыг өөрчлөх гол хүчин зүйл болсон. Улмаар Обама сонгочдын 52% ийн саналыг авч дахин Ерөнхийлөгчийн албыг 4 жил хашихаар болсон юм.
view more