Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар.
1916 оны луу жил. Ю.Цэдэнбал одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайтын Цагаан бураад мэндэлжээ.
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Орост худалдсан,Орост дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн Газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]
Ю.Цэдэнбал төрийн эрхийг хагас зуу шахам жилийн хугацаанд барихдаа үндсэний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд гол анхаарлаа тавьж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 50 дахин өсөж, цахилгаан эрчин хүчний үйлдвэрлэл 244, барилга угсралтын ажилын хэмжээ 210 дахин, бүх төрлийн тээврийн ачаа эргэлт 581 дахин өссөн гэх тоон үзүүлэлт бий. Энэ бүхний ард Монгол түмний ахуй амьдрал өсч, дэвжиж, тэд соёлжиж, хөгжиж байсан гэдгийг нэмж хэлэх нь зөв болов уу.
Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны 7-р сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлж, тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Цэдэнбалыг гэрийн хорионд оруулсан байдаг.
Ю.Цэдэнбалыг тархины өвчний улмаас цаашид ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг ТХ-ны УТТ, бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас тэрнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй болж өнгөрсөн ч энэ бол Зөвлөлт засаг болон Монголын хэсэг албан тушаалтнуудын Цэдэнбалын эсрэг зохион байгуулсан хуйвалдаан гэж судлаачид үздэг.
Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг эсэргүүцэж байсан
БНХАУ-тай болон ЗХУ-тай хилийн асуудлуудаа маш амжилттай шийдсэн.
view more