Стив Жобсын сүүлийн үг
Би бизнест амжилтын оргилд хүрлээ. Бусдын нүдээр миний амьдрал аз жаргалаар дүүрэн харагддаг байх. Гэвч ажлаас бусдаар амьдрал минь аз жаргалаар дутмаг байсан. Эцсийн эцэст баян чинээлэг байдал амьдралын нэг л хэсэг юм. Яг одоо эмнэлгийн орон дээр өвчтэй хэвтэхдээ бүх туулсан амьдралаа эргэн нэг бодлоо. Миний нэр хүнд, баян чинээлэг байдал эрүүл мэндгүй болохын цагт хэнд ч хэрэггүй болжээ. Харанхуй өрөөнд хүчилтөрөгчийн ногоон гэрлийг харах болгонд, эмнэлгийн төхөөрөмжийн дууг сонсох бүрт үхэл надад ойртож байгааг мэдэрч байна. Бид үлдсэн амьдралдаа хэрэглэх хангалттай хөрөнгийг цуглуулах цагыг , өөр зүйлд бас зарцуулах байж. Гэр бүл, хобби, уран зураг гэх мэт чиний багадаа мөрөөдөж байсан зүйлсэд. Зөвхөн амжилт, мөнгө рүү улайрвал эрүүл мэндгүй над шиг л хүн болно. Бурхан бидэнд баян чинээлэг байдлыг мэдрэх бус хайрла гэж зүрх заяадаг. Би насан туршдаа цуглуулсан хөрөнгөө хэзээ ч өөртөө хадгалж чадахгүй. Харин дурсамжууд л надтай үүрд хамт байна. Яг тэр дурсамжууд л чамтай үргэлж хамт байж чамд амьд явах урам зориг өгнө. Хайр хол замыг туулж чаддаг. Амьдрал хязгааргүй. Хаашаа явмаар байна тийшээ яв. Дурсамж цуглуул. Түүнийгээ зүрхэндээ хадгал, гартаа мэдэр.
Хамгийн үнэтэй ор ямар ор гээч? ЭМНЭЛГИЙН ОР
Чи хүмүүсийг ажилд авч болно оо. Тэднээр хүссэн зүйлээ хийлгэж болно. Харин өөрийнхөө өмнөөс өвдөж эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.
Эд зүйлээ алдсан ч эргээд олддог. Харин алдвал эргэж олддоггүй зүйл бол “амьдрал” юм. Хүн эмнэлгийн орон дээр гарсан цагаас л амьдралдаа уншиж амжаагүй ном байгааг ухаардаг. “Эрүүл амьдрал” нэртэй ном.
Та амьдралын аль ч үе дээрээ явж байж болно. Хэзээ нэгэн цагт хөшиг хаагдах үе ирнэ гэдгийг санаарай. Тиймээс эхнэрээ, гэр бүлээ, найз нөхдөө хайрла…Өөрийгөө хайрла. Бусдыг хүндлээрэй!
view more