АНУ-ын ерөнхийлөгч “Доналд Трамп”-ын охин “Иванка Трамп”-ийн RNC дээр 2016 оны 7 сарын 21нд тавьсан илтгэл.
● Тэрээр 1981 онд Нью Йорк хотод төржээ.Үеийнхээ хамгийн баян, нөлөө бүхий гэр бүлд төрсөн учраас Иванка бусад хүүхдийн адил хүссэнээрээ амьдарч чаддаггүй байж. Зун бүр Чех рүү эмээ дээрээ очихоор явдаг байсан бөгөөд хүүхэд байхдаа Манхаттаны Чапин сургуульд суралцдаг байжээ.
● Түүнийг 10 настай байхад нь эцэг эх нь салжээ.
● 15 настайдаа Иванка “Seventeen” гэх сэтгүүлд гарав. Tommy Hilfiger, Sassoon Jeans брэндийн нүүр царай болж, төд удалгүй “Versace” “Thierry Mugler” брэндийн загварын тайзнаа гарчээ.
● Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа бүсгүй Вартон бизнесийн сургуульд элсэн суралцаж, “Онц” дүнтэй дүүргэжээ.
● Мөн тэрбээр өөрийн вебсайттай бөгөөд аж ахуй нэгж байгуулах сонирхолтой бүсгүйчүүд хийгээд загвар болон бусад чиглэлийг сонирхож буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан нийтлэлүүдийг хүргэдэг аж. Түүний мөрөөдөл нь Лондонд өөрийн гэсэн нэг зочид буудалтай болох.
● Тэрээр үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавиад чамгүй амжилттай яваа залуухан бизнесмэн Жаред ч Нью Жерсигийн бас л нэгэн нөлөө бүхий бизнесмэн Чарлес Кушнерын хүү Жаред Кушнер-тэй хуримаа хийсэн бөгөөд Жаред цагаан ордонд дахь зөвлөх ажээ.
view more