"Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий" гэж Канадын зохиолч Янн Мартел бичжээ. Тэр л цэгийн төдий итгэл найдвар томрон томорсоор хүний хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж чадах увидастайг өгүүлдэг "Пигийн амьдрал", Францын зохиолч Франсуаза Саганы балчир оюуны суу билгийг уран зохиолын бичлэгийн хэлбэрээр хадгалан авч үлдсэн, алдарт "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг эх хэлнээ буулгаж, орчуулгын авьяас, хэл найруулгын ур чадлаараа уншигчдын талархлыг хүлээгээд буй, залуу орчуулагч Батсайханы Сувддуламыг та бүхэнтэй уулзуулж байна.
view more