Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын 14 дизайнер Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)болон Ц.Тамир нарыг урьж оролцууллаа. Энэ дугаарыг сонссоноор та “Бид Монгол Агуулга”-ын дизайнерууд нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход хувь нэмрээ хэрхэн оруулсаар ирсэн, байгаль орчин, хотжилтын олон асуудлуудын талаар ямар бодолтой байдаг, мөн LEAD Mongolia хөтөлбөрийн “БИ+Д” төслийн хүрээнд байгаль орчны асуудлуудад олны анхаарлыг хандуулах тухай хэрхэн бодож сэтгэж ажилласан тухай мэдэж авах болно.
Жич: 4 сарын 5-наас өмнө Шангрилад очиж үзэсгэлэнгээ үзэхээ мартуузай.
view more