Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “Eden Design” компаниа байгуулан салбартаа амжилттай ажиллаж яваа. Үүний зэрэгцээ олон улсын миссийн тэмцээнүүдэд олон удаа оролцож байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Хятадын Саньяа хотноо болсон Дэлхийн Миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлсөн. Тэмцээний хамгийн чухал шалгуур болох Beauty with a purpose буюу "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд Ц.Энхжин хөрсний бохирдлыг багасгах эко төслөөрөө оролцон 130 гаруй оролцогчоос шилдэг 20-д шалгарсан юм. Энэ дугаарыг сонссоноор та дизайныг хэрхэн байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагатай уялдуулж болох, Дэлхийн миссийн тэмцээн нь хэрхэн улс орнуудын чухал асуудлуудыг хөндөх нэгэн талбар болж болдог, хөрсний бохирдлыг шийдэх ямар арга замууд байгаа тухай мэдээллүүдийг олж авах болно.
view more