Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургуульд хувцас загвар, эд материалын дизайнаар бакалаврт суралцаж байх үеэсээ л тэрбээр хог хаягдалгүй загвар бүтээх арга шийдлийг эрэлхийлж, бүтээлүүдээ туурвиж явсан. Улмаар материал судлалаар магистрын зэргээ Англид хамгаалсан бөгөөд олон салбарын мэргэжилтнүүдтэй хамтран уран бүтээлээ амжилттай туурвиж, Сидней, Лондон, Дубай, Шанхай, Милан, Айндховен хотуудад тус тус үзэсгэлэнгээ гаргаад буй. Дэлгэрэнгүйг https://www.boloramgalan.com хуудаснаас сонирхоорой.
view more