Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж байна.
view more