Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий орнуудын нэг. Агаарын хэм нэмэгдэж, хэт халалт болохын хэрээр өвчин эмгэгт өртөх, улмаар нас барах явдал ихэсдэг болов уу яадаг бол, энэ асуултад та энэ дугаарыг сонссоноор хариу авах болно.
view more