Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ удаагийн дугаарт ХасБанкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Ананд оролцож уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны тухай, ХасБанк нь хэрхэн энэхүү сангийн Монгол улс дахь анхны магадлан итгэмжлэгдсэн байгууллага болоод буй, үүний дагуу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах ямар төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж буй тухай ярилцлаа. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, ногоон бизнесийн талаар санаа тавьж, сонирхдог бол заавал сонсоорой.
view more