Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй арга хэмжээний нэг гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй юм. НҮБ-аас баталсан даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт онцлон тусгасан уур амьсгалын өөрчлөлт гэж чухам юу болох, дэлхий дахин болон Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, ялангуяа байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн давтамж, түүнээс учрах эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж буй, үүний тулд улс орнууд, иргэд бид хэрхэх учиртай талаархи мэдээллийг сонирхон сонсоорой.
view more