Энэ удаагийн дугаарт "Ногоон титэм" компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд хэрхэн оролцож буй талаар бидэнтэй ярилцлаа. Агаар шүүгч үнэтэй байх тусмаа сайн шүүдэг эсэх, маскны чанарын хэмжилт, машин доторх агаарын бохирдлын талаарх судалгаа, шийдэл, агаарын бохирдлоос хамгаалахын тулд гэр, ажил, машин, гадуур байхдаа юунд анхаарах хэрэгтэй тухай та сонсоорой. Агааржуулагч болон үнэр дарагчийн ялгаа, агаарыг ионжуулах чийгшүүлэхийн ач холбогдол, удаан задардаг органик бохирдуулагчдын хэмжилт Монголд хэзээнээс хийгдэж эхэлсэн зэрэг мэдээллүүдийг та олж авах болно.
view more