О. Уламнэмэх Германы Мюнхен хотын зүрхний төвийн судлаач эмч, эрчимт эмчилгээний тасгийн дотрын эмч, түргэний эмч. Хором мөчөөр хэмжигддэг түүний ажил ачаалал ихтэй ч эрдэнэт хүний амийг олон жил суралцаж, хөдөлмөрлөж ирсэн мэдлэгээ ашиглаж, хормын төдийд самбаачлан аварч чаддаг болохоор юунаас ч илүү үнэ цэнэтэй. Үүний зэрэгцээ Германы Эрдмийн Солилцооны хөтөлбөр DAAD байгууллагаас санхүүжилт авч Монголдоо микробиологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
view more