39: Зөгийн аж ахуй, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Томоко
Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж, 6 нэр төрөл, савлагааны олон сонголттойгоор олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж Япон улс болон дэлхийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Create your
podcast in
minutes
It is Free