Хамгийн гэгээн хамгийн сайхан бүхнийг бусадтай хуваалцахдаа өөрөө маш их эрч хүч авдаг. Энэ л хүсэлдээ хөтлөгдөн илүү их сайхныг түгээхийг хүсдэг нэгэн. Ярилцан суугаа зочны минь хийж буй бүхэн надад эрч хүч өгдөг шиг өөр нэгэнд ч бас маш том түлхэц болж зоригжуулах болно гэдэг итгэлтэй байна.
Энэ удаагийн хүндэт зочноор Монголд үйлдвэрлэсэн анхны хатуу шампунь болох La Perla /Лаперла/ брэндийг үүсгэн байгуулагч хөдөлмөрч бүсгүй Э.Эрдэнэсувд.
Анх өөртөө зориулан оюутны дотуур байрны гал тогооноос эхэлсэн энэхүү брэнд түүний тууштай хөдөлмөр, чин хүсэл тэмүүллийн үр дүнд байгальд ээлтэй, бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ийм сайхан үнэ цэнтэй брэнд болсон байна.
Бидний нэг үйлдэл, нэг сонголт байгальд болоод нийгэмд эерэгээр нөлөөлөх эхлэл болдгийг өөрийнхөө үзэл бодол, үйлдлээр үлгэрлэн яваа нэгэн гайхалтай бүсгүйн ертөнцөөр хамтдаа зочилцгооё.
Үргэлж сайн сайхан чанараараа бусдад эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье.
😊 САЙХАН БҮХНИЙГ ХУВААЛЦЪЯ. Friends team
view more