Манай энэ удаагийн подкастын маань зочноор 21 насандаа 21 аймгаар ганцаараа явган явах, автобус, трактор, унадаг дугай, замын унаанд дайгдах гэх мэт 69 төрлийн өөр унаагаар явж аялсан мөн 164000 төгрөгтэй байсан ч гэсэн зоригтой алхмыг хийж Зүүн Өмнөд Азийн 9 улсаар 3 сар аялж өөрийгөө ялж, амьдралынхаа хамгийн хамгийн сайхан дурсамжуудыг бүтээж хэцүү зүйл олон тохиолдож байсан ч гэсэн тэдгээр бэрхшээлүүдийг давж гарч эхлүүлсэн бүх аяллуудаа дуусгаж одоо дахин өөр нэгэн адал явдалтай аяллыг эхлүүлэн аялж яваа аялагч Хичээнгүй маань зочноор оролцож өөрийн сонирхолтой дурсамж, сургамж, ухаарал гэх мэт олон зүйлсийг хуваалцсан дугаарыг маань хүлээн авч сонсоно уу.
Подкасттай маань холбоотой санал, шүүмжээ Dalai Oyun Фэйсбүүк хаяг болон dalaican инстаграм хаягаар ирүүлвэл маш их баяртай байх болно.
#Friendsteam
Сайн бүхнийг хуваалцъя
view more