Д. Эрдэм Английн Кэмбрижийн Их Сургуулийг энэ жил амжиллтай төгсч, цааш АНУ-н Иелийн Их Сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгаар мастерийн зэргээ хамгаалахаар болсон байна. Түүний хийсэн агаарын бохирдол сурагчдын шалгалтын дүнд хэрхэн нөлөөлдөг судалгаа нь онцлох диссертацийн ажлаар шалгарсан ба агаарын бохирдолд удаан хугацаанд байх тусам сурагчдын шалгалтын оноо буурч, ялангуяа математикийн шалгалтын оноонд нь муугаар нөлөөлдөгийг тодорхой болгожээ.
view more