ГЕРМАНЫ ЧУЛУУН НҮҮРСНИЙ УУРХАЙ ЯАГААД ХААГДАВ #2
Олон зуун жил үргэлжилсэн Герман улсын чулуун нүүрсний уурхайн олборлолтоо зогсоосонтой холбогдуулан нийгэмд ялангуяа уурхай явагдаж байсан бүс нутагт томоохон хэмжээний үйл явдал болсон билээ. Тухайн үед улсын нүүрсний хэрэгцээг хангах, уурхайн хаалттай холбоотой уурхайн ажилчдын цаашдын ирээдүй, тухайн хотын эдийн засгийн цаашдын төлөв, үйлдвэрийн газрын ирээдүйн ашиглалт гээд маш олон талт хэлэлцүүлэг болсон билээ.
Энэ удаагийн нэвтрүүлгийн нүүр зураг дээрх уурхайчин хамгийн сүүлчийн олборлосон нүүрсийг Германы ерөнхийлөгч Штайнмаяерт гардуулж, тэрээр нүүрсийг гунигтайгаар ширтэн байгааг харуулж байна. Энэ бол хөгжил дэвшил, өгсөлт уруудалт, уурхайчин эрсийн ундарсан их хөдөлмөр магтуулсан, хүндлүүлсэн, орхигдуулсан 250 гаруй жилийн түүхийн сүүлч болж буй онцгой үйл явдал байлаа.
Уурхай бүр эхэлсэн шигээ төгсгөлтэй, түүнд бэлтгэлтэй байх нь уурхай явуулахтай адил чухал зүйл юм.
Create your
podcast in
minutes
It is Free