Саваа мод ба Загалмай
Гэтлэл 15:12-16
----more----
Библи дээр яагаад МАРА тухай яагаад бичиж үлдээсэн юм бол. Шорвог усан дээр нэг мод хийтэл амтлаг болж байгаа юм. Гашуун=Амтлаг Аврагдахын өмнөх амьдрал=Аврагдахын дараах амьдрал Адам=Есүс Хүний амьдрал гэдэг зовлонгийн л амьдрал гэдгийг хэлж өгч байгаа юм. Гашуун зүйлс дээр мод ороод ирэхэд амтлаг болсон шиг уй гашуунаар амьдарч байсан бидэнд нэг модыг үзүүлсэн загалмай юм. 1Петр 1:8-9 Есүсийг хараагүй ч… Бидний амьдрал загалмай орж ирснээр усны урсгал мэт баяр хөөр бидний дотор орж ирсэн. Иов 33:19-22 Өвчинд шаналж байгаа хүн тухай гол нь талхыг дуршил хүсэл нь хоолыг жигшдэг. Үхэлд ойрхон байгаагаа мэдэх үед иймэрхүү болно. Маргааш нь цаазаар үхэх гэж байгаа хүн урд нь хэчнээн амттай хоол байгаач хоолойгоор давах уу? Иов 33:23-24 12 жилийн турш цус алддаг өвчтэй эмэгтэй Есүс дээр ирээд нэг л хормын дотор эдгэрэхэд хэчнээн их баярлах бэ! Мара адил энэ ертөнцөд Есүс ирсэн. Исаиа 30:26 Бидний аврагдсан өдөр бол энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай цаг хугацаа юм. Аврагдахын өмнө аврагдахын дараах амьдрал тэс өөрөөр… Аврагдсаны дараах зүйлс маань мөнхтэй холбоотой гэдгийг ТА мэдэх үү? Энэ дэлхий дээр юуг ч хүсэн тэмүүлсэн бай цаашаа бодоод үзвэл үхэл байна булш байдаг аа. Хүний амьдрал угаасаа гашуунаа. Харин бидний амьдрал мөнхтэй холбоотой гэдгийг мэдэх үед бидний амьдрал утга учиртай болдог биздээ. Аврагдаж байж л амьдрал дотроо урам зоригийг мэдрээд амьдарч чадна! Аврагдсан хүнд л жинхэнэ баяр хөөр байдаг аа. Ром 5:2 Баярладаг гэдэг үг 3 удаа гардаг. Эзэний нигүүлсэл дээр зогсож байгаа хүн Бурханы алдраар дүүрэн диваажинруу орохоор болдог. Ром 5:11 Бид одоо Бурханы Ром 5:3 Эзэн аврагдсан хүнд зовлонг өгч байгаа нь тэвчээрийг бий болгодог, тэвчиж их сурах юм бол хэрэгцээгүй зүйлс нь унаад, цэвэрхэн болдог оо. Загалмай бол хайр Бурхан бол хайр Энэ дэлхий дээр хайраас өөр амтлаг зүйл гэж үгүй. Бурхан бид нарыг хайрлаж байна гэдэг нь хамгийн том жишээ бол загалмай юм. Бурхан өөрөө хайр учраас мөнхийн зүйлс байдаг нь гарцаагүй юм. Хүний амьдрал бүх зүйлс дардан байдаг юм биш ээ гэхдээ энэ үед ч гэсэн Эзэний тэр өгсөн зүйл болох загалмайг хар. Загалмайг дахин хар! Загалмайг харах үед л босож чадна. Та зовлон дундаа загалмайг хараарай. Аврагдах үед л загалмайг хардаг юм биш ойлгогдохгүй зүйлс амьдралд тохиолдсон загалмайг хараарай. Бурханд л асуудал гэж байхгүй Бурханд л төлөвлөгөө л гэж байдаг ____________ Библи ямар амтлаг гээч хүмүүсээ Дуулал 119:3 Аврагдсаны дараа энэ библийг харах үед л ямар их амтлаг гээч. Сайнмэдээг ухаарах үед л библи амтлаг болж хувирдаг. Дуулал 119:97 Библид найдаж түшгэлж байгаа хүнийг хэн ч ялж барахгүй юм. ДУулал 119:165 Эзэний хуулийг уншиж байгаа биш хайрлаж байгаа хүнд агуу амар амгалан байдаг аа. Библитэй ойр байхгүй байгаа учраас хүний амьдрал сарниад байдаг. 2Хаад 6:1-6 Сүхний толгой усанд усны дараа… Сүх үнэтэй учраас зээлээд авч ирсэн байсан харин Елиша саваа хуваагаад усруу хийхэд сүхний иш хөвж гарч ирсэн. Сүхээр сайн модыг цавчиж байж байгаад гэнэт сүхгүй ишгүй болсон нь нэг л үед итгэлийн амьдралаар сайн амьдарч байгаад хэзээнээс юм хүчгүй болсон нь ишгүй сүхтэй байгаатай адил юм. Саваа тариад шидэхэд хөвөөд гараад ирсэн шиг. Хүчгүй болж байгаа шалтгаан нь сүхний иш усанд живсэн, христэд итгэгч ертөнцлөг болчих юм бол хүчгүй болдог. Загалмайг л зуурах үед хүний амьдралд хүч эргэн орж ирдэг.
----more----
Хүнийг өөрчилье гэвэл ертөнцийг хайрлах сэтгэлээс илүү загалмайн хайр орж ирэх үед л хуучин хайр хөөгддөг. Загалмайн хайр бүрэн орж ирэх үед л бүрэн өөрчлөгддөг өө! Бид одоо хүртэл чуулган дотор байгаа нь сайнмэдээгээр дамжуулан хүч бидэнд ирээд байгаа учраас. 1Коринт 1:18-25 Загалмайн үг Загалмайг сайн харвал та нар сайн үйлсээр диваажинруу явна гэсэн бодлоо хая гэсэн ойлголтыг өгдөг. Би яах гэж үхсэн юм бэ? Загалмай бол миний гэм нүглийг бүгдийг нь төлсөн. Загалмай бол аврагдсан хүмүүсийг нэг болгох хүч байдаг, загалмай бол найдвар юм. 1Коринт 1:30-31 Бид бүхэнд мэргэн ухаан гэж байхгүй Есүсээр л дамжуулан л - Загалмай хүнийг даруу болгодог - Загалмай хүнийг аз жаргалтай болгодог - Загалмай хүнийг хүчтэй болгодог - Загалмай бол хүнд найдварыг өгдөг Загалмайг л харах үед л… John Knox Миний амьдралын амар амгалан байна. ХҮний амьдрал яагаад хэцүү байна вэ гэвэл загалмайг үүрэхгүй байгаа болохоор юм. Лук 9:23 Өөрийнхөө загалмайг үүрч байгаа хүнд хүч чадал байдаг аа. Загалмайгаас хол байлгүйгээр ойрхон байгаарай Шүүгчид 3:31 Шамгар Үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан. Сэлмээр биш зүгээр л нэг чичүүрээр л шүүдээ. Бидэнд ч гэсэн махбод гэдэг хүсэл байдаг аа бид загалмайд л найдах юм бол ялж чадна. Гэтлэл 7:9-12 Бузар сүнс ямар их зальжин гээч гэхдээ загалмайд маш их хүч чадал байдаг. Бузар сүнсний хамгийн дургүй зүйл бол цус. Тооллого 17:8-9 Үхсэн байсан таяг амьтай болж цэцэглэж үр жимс гаргалаа. Бид амьдарч байх явцдаа юуг хараад амьдрах хэрэгтэй вэ гэвэл загалмайг, ЕСҮС христийг хараад амьдрах хэрэгтэй. Тайвшрахын тулд та дээшээ хараарай Эзэн одоо ч бидэнтэй хамт байдаг аа.
Create your
podcast in
minutes
It is Free