Лхагва гарагийн үг
Амьд нэгэн ба үхсэн нэгэн Иохан пастор | 2023.10.11 Ефес 2:1-5 “Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.” Ефес 2:1-5 АБ2013 Бузар сүнсийг христэд итгэгч нарыг сорихын тулд байлгаж байгаа юм. Бидний л мэдэх нууц юм… Бурхан Адамд сонгох эрх чөлөөг өгсөн. Бурханы тушаал нь бүү ид л байсан харин. Бузар сүнс Еден цэцэрлэгт могойгоор дамжуулан хүнийг гэм нүгэл хийлгэсэн. Тэр үед могой бидний одоо байгаа могойтой ижилхэн биш байсан магадгүй хөлтэй байсан ч байж магадгүй. Харин гэм нүгэл хийлгэсний дараа л хэвлээрээ мөлхөх хараалыг Бурхан тушаасан байдаг. Бузар сүнс шууд Адамыг сориогүй, Еваг эхлээд ашигласан. Ева Бурханаас шууд сонсоогүй Адамаас сонссон тийм болохоор л Еваг уруу татаад гэм нүгэл хийлгэсэн. Бузар сүнс ийм айхтар… - хэзээ ч үхэхгүй - Нүд чин нээгдэнэ - Мэргэн ухаантай болно Хүн Бурхан шиг л болж байж сэтгэл нь ханана. Яагаад гэвэл сүнс байгаа болохоор л юм. Махбодын бүхийл зүйлийг эдэлж хэрэглээд, авсан ч сүнс нь Бурхантай холбоотой болохгүй л бол хэзээ ч сэтгэл ханамж байхгүй! - Баян хүн сэтгэл хангалуун байх уу? - Эрх мэдэлтэй хүн сэтгэл хангалуун байх уу? - Эрдэмтэн мэргэд сэтгэл хангалуун байх уу? ҮГҮЙ ээ. Филиппой 2:5-8 Аврагдсан христэд итгэгч нар Есүсийн бодолтойгоор амьдарлаа. Есүс бол даруу сэтгэлийн хаан юм. Есүс үхэлд хүртэл дуулгавартай байсан Нэгэн юм. Бурхан бүү ид гэсэн Харин бузар сүнс ид ээ гэсэн Адам Бурханы үгнээс илүү хүнд дассан сэтгэлээсээ болоод унасан. Бурханас илүү эхнэрийнхээ үгэнд ороод л гэм нүгэл үйлдсэн юм. Дуулгавартай захирагдана гэдэг нь амархан зүйл бол огтхон биш ээ Адамын махбод нь 900 гаруй насалсан харин Бурханы айлдсан чи үхэх бол гэдэг сүнс нь үхсэнийг хэлж байгаамаа. Сүнс нь үхнэ гэдэг Бурхантай харилцах, нөхөрлөх харилцаа тасарснаа гэсэн үг. Үхсэн мөртлөө хөдөлгөөнтэй байдаг нь ZOMBIE. Бурхан хувьд бол аврагдсан хүн бол амьд аврагдаагүй хүн бол үхсэн. Амьтны хувьд биеийн хүсэл нь бүх зүйл харин хүн бол махбодын хүсэл дээр нэмээд сүнс байгаа юм. Зөвхөн махбодынхоо төлөө амьдраад байгаа хүн бол үхсэн юмаа. Есүсийн 12 шавийн нэг Иудас Есүсийг хаан болох үед өөрт нь махбодын хүсэл байсан харин Есүс үхэх болох үед Есүсийг 30мөнгөн зоосоор зарчихсан. Номлогчийн үгс 3:12 бүх зүйлсийг Бурхан сайн сайхнаар бүтээсэн. Мөнхийг хүсэж байгаа сэтгэл бол сүнсний хүсэл юм. Танд хэдэн төгрөг байвал та сайхан амьдарч чадах вэ? Энэ дэлхий дээр хэдэн арван жил л амьдранашүүдээ. Энэ ертөнц бол - Нүд булаан - Шунал булаан - Ухаан тэлмээр Энэ дэлхий зугаа цэнгэлээр дүүрэн болж байна. ШУ, соёл маш ихээр хөгжиж байгаа чинээр гэм нүглээр дүүрэн байна. Та нар мэдэх үү? Энэ дэлхийг 100-с дээш сөнөөж болох цөмийн зэвсэг бэлэн байна. Хүмүүсээ энэ дэлхийн төгсгөл хэдийнээ бэлэн болсон байна. Номлогчийн үгс 3:20-21 Иов 19:36 Номлогчийн 12:7 Махбод бол угаасаа шороо байсан тул шороо руу буцна. Амьтан бол үхээд бол төгсөнө, харин хүн бол мөнх амьдрах сүнстэй оршигч юм. Лук 12:19 Мунхаг баяны талаар гардаг. Чиний бэлтгэснийг хэн эзэмших бэ?
“Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.” Номлогчийн үгс 12:1 АБ2013 Энэ дэлхий дээр мөнхийн гэр байхгүй ээ. ТАМ бол - үхэх боломжгүй - Төгсгөл байхгүй - Гарах боломжгүй - Өвдөлт, уй гашуу Та аль харьяалалд нь байгаа вэ? Диваажин уу? Там уу? “тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв.” Ефес 2:2 АБ2013 Иов 14:4 хэн бузраас цэвэр зүйл гаргаж чадах вэ? Бузар зүйлээс бузар зүйл гарна. Иов 15:6 Хүн ус маш уудаг биздээ. Гэм нүглийг ус уухтай адилхан маш ихээр хийдэг ээ. Маш их хийдэг болохоор дадчихсан байсан, христэд итгэгч хүн цэвэрхэн амьдраад байх үед гэм нүглээр дүүрэн хүмүүс сонин гэж хавчдаг. “Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.” Колоссай 1:21-22 АБ2013 Урьд нь гэдэг аврагдахаас өмнө гэсэн үг. Аврагдсан хүн аврагдахаас өмнөхөөс өөрөөр амьдрах хэрэгтэй. - Гэрэл харанхуй - Бузар сүнс, ариун сүнс өөр биздээ. Үг хэл үйлдэл нь яг ижилхэн л байх хэрэгтэй биш үү? Гэрчлэлийг үнэхээр сайхан ярьдаг бодит амьдрал нь гэрчлэлээс өөрөөр амьдарч болох уу? Бурхан өмнө ариун гэдэг нь үхсэн хүнээс тусгаар байхыг хэлж байгаамаа. “Үхдэл болохоо тэрээр эс харах агаад Үхэгсдийн орны гүнд тэр эмийн зочид буйг эс мэдэх ажээ.” Сургаалт үгс 9:18 АБ2013 Бурханы үг бол онол биш ээ! 1Петр 4:7 Эрүүл ухаантай бай.
Create your
podcast in
minutes
It is Free