Агурын сургаалт үгс
301 Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюу
эш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд
уламжилжээ.
2 Хүн гэхэд би дэндүү мунхаг юм
даа,
Хүний ухаарал надаас үл олдоно.
3 Мэргэн ухаанд ч эс суралцав, би.
Ариун Нэгэний тухай
мэдлэг ч надад алга.
4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв?
Хэн салхийг алгандаа атгаж
байв?
Хэн усыг дээлэндээ боож чадав?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг
бүтээв?
Түүний нэр болон Хүүгийнх нь
нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5 Бурханы үг бүр
тунгаагдсан байдаг
Өөрийнх нь дотор хоргодогсдод
Тэрээр бамбай
6 Түүний үгэн дээр бүү нэм,
Тэгвээс Тэр чамайг илчлэн
зэмлэж,
чи худалч болох вий.
7 Хоёр зүйлийг би Танаас гуйж
байна
Харин намайг үхэхээс өмнө
надад бүү татгалзаарай!
8 Хоосон хуурмагийг, худал үгийг
Хол байлгаач, надаас.
Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч
Надад бүү өгөөч,
Ногдох хувь минь болох
талхаар намайг тэжээгээч.
9 Эс тэгвэл би хангалттай дүүрнийг
хүртэж,
“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,
Няцаж буцах вий,
Эсвэл ядууран хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлах вий.
10 Эзнийх нь өмнө
зарцыг нь бүү гүтгэ
Эс тэгвэл тэр чамайг зүхэж,
чи ялтан болох вий.
11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл
ерөөдөг хүмүүс байх.
12 Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх
Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч
бас байх.
13 Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай
хүмүүс ч бий.
14 Газар дээрх ядуусыг,
Хүмүүсийн дундах
үгээгүйчүүдийг залгих
Илд мэт шүдтэй, хутга шиг
араатай хүмүүс ч бас бий.
15 Шуналын туламд “Өг, Өг” гэцгээдэг
Хоёр охин,
Ханаж цаддаггүй гурав дахь
“Хангалттай” гэж хэлдэггүй дөрөв дэх нь бас буй.
16 Үхэгсдийн орон,
Үргүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
“Хангалттай” гэж хэлдэггүй
гал зэрэг нь юм.
17 Эцгийгээ басамжилж,
Эхдээ дуулгаварлахыг
зэвүүцэгчийн нүдийг
Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18 Миний хувьд ухааршгүй
гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь би
бүр ч ойлгохгүй юм.
19 Тэнгэрт халих бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах
могойн зам,
Тэнгисийн зүрхэн дунд хөвөх
онгоцны зам,
Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь
тавилан болой.
20 Садар самуун эмийн зам нь гэвээс
тэр идэж амаа арчаад
“Би ёс бусыг үйлдээгүй” гэдэг.
21 Гурван зүйлийн дор
дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй
22 Хаан сэнтий дэх зарц,
Талхаар хангалуун мунхаг,
23 Хайр сэтгэлгүйгээр
нөхөрт гарах бүсгүй
Хатагтайгаа эзэгнэсэн
шивэгчин зэрэг ажгуу.
24 Дэлхий дээр өчүүхэн атлаа
мэргэнээс мэргэн
дөрвөн зүйл бий.
25 Шоргоолж том амьтан биш ч
зуны турш хоол хүнсээ
базаана.
26 Дорго хүчтэй амьтан биш ч
хад чулуун дунд үүрээ засна.
27 Царцаанд хаан байхгүй ч тэд
эрэмбээр жагсан явна.
28 Гүрвэлийг гараар барьж болох ч
тэрээр хааны ордонд ч байх.
29 Алхах гишгэхдээ сүрлэг гурав
буюу гоёмсог явдаг дөрөв бий.
30 Хэний ч өмнөөс ухардаггүй,
Араатны хүчирхэг нь болсон
арслан,
31 Ихэмсэг алхлах азарган тахиа,
Ухна ба дайчин баатруудтайгаа
жагсаж буй хаан болой
32 Өөрийгөө өргөмжилж мунхагласан
эсвэл ёр мууг сэдсэн бол
Гараа аман дээрээ тавь.
33 Цохисон сүүнээс цөцгий
Дэлссэн хамраас цус
Тэсрэх уурнаас эвдрэлцэл буй.
Create your
podcast in
minutes
It is Free