28 1 Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол
Зөвт нь арслан мэт зоригтой.
2 Тэрслэл олширсон газар
захирагч олшрох
Тэнэгэр ухаант захирагч
удаан тогтнох.
3 Ядуу хэрнээ ядууг зовоогч нь
Хоол хүнс таслах аадар мэт.
4 Хуулийг умартагсад нь
буруутнуудыг магтана.
Хуулийг сахигсад нь харин
тэдний эсрэг тэмцэнэ.
5 Ёрын мууг үйлдэгчид
шударга ёсыг үл ухна.
ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн
ойлгоно.
6 Тахир замт баянаас
Өөлөх гэмгүй алхагч ядуу нь дээр.
7 Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн
Харин үрэн таран хийгчидтэй
нөхөрлөгч нь
эцгийгээ гутаадаг.
8 Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох
замаар
Өмч хөрөнгөө арвижуулагч нь
Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө
Үүнийг хурааж буй хэрэг.
9 Хуулийг үл сонсдог хүний
Залбирал нь ч хүртэл
жигшүүртэй.
10 Ёрын муу замаар
шударга нэгнийг
төөрөлдүүлэгч нь
Ухсан нүхэндээ өөрөө унах.
Гэм зэмгүй хүн сайныг өвлөх.
11 Баян хүн өөрийнхөө нүдэнд
мэргэн байдаг бол
Ухаантай ядуу хүн
түүнийг илчилнэ.
12 Зөвтүүд амжилт олох нь
агуу алдар суу
Буруутууд гарч ирэх цагт
хүмүүс нуугдана.
13 Гэмт үйлдэлээ далдлагч
хэзээ ч үл дэвжюү
Гэвч улайгаад, орхигч
хайр энэрлийг хүртюү.
14 Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших,
Харин зүрхээ хатууруулдаг хүн
гай зовлонд унах.
15 Буруут захирагч
ядуу түмний дээр байх нь
Архирах арслан ба дайрах баавгай
мэт.
16 Хавчин дарладаг захирагч
ухаанаар дутмаг байх,
Харин шударга бус олзыг
үзэн яддаг хүний
Өдөр хоног уртсах.
17 Амь цусны буруутан
үхэн үхтлээ оргодол
Ийм хүнийг бүү дэмж.
18 Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах,
Харин тахир замаар явагч хүн
нэгмөсөн унах.
19 Газраа тариалагч
талхаар арвин байх.
Хоосны араас мөшгөгч хүн
ядуурлаар арвин байх.
20 Итгэлтэй хүнд ерөөл олшрох,
Харин баяжих гэж яардаг хүн
шийтгүүлэлгүй эс өнгөрөх.
21 Нүүр тал засах нь сайн юм биш
Зүсэм талхны төлөө хүн
зүй бусыг үйлдэх нь бий.
22 Хорон нүдтэй хүн
эд баялгийн араас яаравчлах,
Харин ядуурал түүнд ирчихээд буйг
үл анзаарах.
23 Хүнийг зэмлэгч нь эцэстээ
Хэлээрээ зусардагчаас илүү
их нигүүлслийг хүртэнэ.
24 Эцэг эхээ цөлөмчихөөд,
“Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч
болбоос
Эвдэн сүйтгэгч хүний хамсаатан
мөнөөс мөн.
25 Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх.
ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх.
26 Мунхаг хүн болбоос
зүрхэндээ итгэдэг
Мэргэн хүн харин
аюулаас зайлдаг.
27 Ядууст өгдөг хүн хэзээ ч,
юугаар ч үл дутагдах
Харин нүдээ буруулагч хүн
олонтаа зүхэгдэх.
28 Буруутууд дээш гарахад
хүмүүс нуугдана.
Тэднийг унах цагт
зөвтүүд олширно.
Create your
podcast in
minutes
It is Free