11 1 Дэнс хуудуутай аваас
ЭЗЭНд жигшил.
Туухай төгс болбоос
Түүнд тааламж.
2 Дээрэнгүй нь үл хүндлэлийг
дагуулна.
Дарууд мэргэн ухаан оршино.
3 Чигч шударга хүмүүсийг
хоёргүй үнэнч нь удирдах
Бачит хүмүүсийг
худал хуурмаг нь хөнөөх.
4 Уур хилэнгийн өдөр
баялаг тус үл болмуй
Үхэл ирвээс
зөвт байдал л чөлөөлмү.
5 Зөвт байдал нь гэм зэмгүй хүний
замыг тэгшлэх.
Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
6 Чигч шударга хүмүүсийг
зөвт байдал нь аврах.
Зальхай хүмүүс
хомхойролдоо баригдах.
7 Буруутыг үхэхэд хүлээлт нь
ор мөргүй болох.
Хорон муугийн горьдлого нь ч
тасрах.
8 Зөвт нь зовлон шаналангаас гарч,
Буруут нь түүний оронд орму.
9 Сүсэг бишрэлгүй нь
амаараа хөршөө хөнөөнө.
Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10 Зөвтүүдийг дэвжихэд
хотоороо баярлах.
Буруутууд мөхөхөд уухай
хадаах.
11 Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр
хот нь дэвжин дээшлэх.
Буруутуудын ам түүнийг
доош нураах.
12 Хөршдөө зэвүүцэгч нь
ухвар мөчид.
Ухаан бодролтой хүн дуугүй.
13 Илүү үгтэн нууцыг задруулах.
Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
14 Удирдамжгүй аваас
ард түмэн мөхөх.
Харин олон зөвлөхтэй аваас
аврагдах.
15 Гаднын хүний төлөө
батлан даах нь
гай гамшиг авчрах.
Үүнээс зайлсхийгч нь
аюулгүй суух.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй
алдрыг авах.
Шаргуу дайчин эр баялгийг олох.
17 Энэрэнгүй хүн
амин сэтгэлээ тэтгэнэ.
Хэрцгий ширүүн хүн
лайгаа эдэлнэ.
18 Буруут нь хуурмаг хонжоо олно.
Зөвийг таригч нь
жинхэнэ шагнал хүртэнэ.
19 Зөвийг тууштай дагавал амийг.
Буруу мууг мөшгөвөл үхлийг.
20 Бачит зүрхтэн
ЭЗЭНий жигшлийг
төрүүлдэг бол
Гэм зэмгүй алхагч нь
Түүний таалалд нийцдэг.
21 Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй
нь баттай.
Зөвтийн үр удам
чөлөөлөгдөх нь лавтай.
22 Үзэсгэлэнтэй атлаа
ухваргүй эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн
алтан гархи мэт ажгуу.
23 Зөвтийн хүсэл зөвхөн сайныг.
Буруутын горьдлого уур хилэнг.
24 Харамгүйгээр тараах хүн арвижих.
Хэт гамнах хэрнээ
ядуу тарчиг болох.
25 Ерөөлийн хүн тосон чөмөглөх.
Өрөөлийг ундлагч
өөрөө ундлуулах.
26 Үр тариагаа нууцалдаг нэгнийг
хүмүүс зүхнэ.
Үүнийгээ харин худалдагчийн
толгой дээр ерөөл оршино.
27 Сайныг хайгч нэгэн ивээл
тааллыг олох.
Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр
тэр нь ирэх.
28 Зөөрөндөө найдагч нь зулгарах.
Зөвт нь навч адил дэлгэрэх.
29 Гэртээ лай таригч салхийг өвлөнө.
Мунхаг нь мэргэн зүрхтний боол
болно.
30 Зөвт хүний үр жимс нь
амийн мод.
Мэргэн хүн бусдыг өөртөө татах.
31 Зөвт нь хүртэх ёстойгоо
газар дээр хүртдэг бол
Буруут хийгээд нүгэлт нь
хэр илүү хүртэх бол!
Create your
podcast in
minutes
It is Free