Соломоны мэргэн үгс
10 1 Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийн баяр
баясгалан,
Мулгуу хүү эхийн зовлон.
2 Буруугаар олдсон эрдэнэс
ашиг эс авчрах.
Зөвт байдал үхлээс гэтэлгэх.
3 Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс
тэвчих.
Буруутын хомхойрлыг харин
хөсөр хаях.
4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах.
Гар хичээнгүй аваас баян
чинээлэг болгох.
5 Ухаалаг хүү зунаар жимс түүх.
Ургацын цагт нойртой хүү
гутамшгийг хураах.
6 Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр
орших.
Хүчирхийлэл нь буруутын аманд
нууцлагдах.
7 Зөвтийн дурсамж нь ерөөл.
Буруутын нэр нь ялзрал.
8 Мэргэн зүрх тушаалыг хүлээж
авна.
Чалчаа мунхаг сүйрнэ.
9 Өөлөх гэмгүй явагч нь аюулаас
ангид.
Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.
10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг
авчирна.
Чалчаа мунхаг нь сүйрнэ.
11 Зөвтийн ам нь амийн ундарга.
Буруутын аманд хүчирхийлэл
нууцлагдах.
12 Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх.
Хайр бүх гэмт үйлдлийг далдлах.
13 Ухаарагчийн амнаас мэргэн ухаан
олдоно.
Ухвар мөчдийн нуруунд саваа
зориулагдана.
14 Мэргэд мэдлэгийг хуримтлуулна.
Мунхгийн ам сүйрэлд ойртоно.
15 Баячуудын хөрөнгө баячууддаа
бэхлэлт цайз.
Ядуусын үгүйрэл ядуустаа балгас.
16 Зөвтийн ацаг хөлс нь амь.
Буруутын үр ашиг нь нүгэл.
17 Сургамжийг сахидаг хүн
амийн харгуйгаар.
Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн
төөрлийн жимээр.
18 Худалч уруул үзэн ядалтаа
нууцлах.
Мулгуу хүн базаахгүй үг тараах.
19 Үг олшроход гэмт үйлдэл
зайлшгүй.
Хэлээ захирагч хэрсүүгээс
зайлбаргүй.
20 Зөвтийн хэл цэвэр мөнгө.
Буруутын зүрх үнэ цэнэгүй.
21 Зөвтийн уруул олныг тэжээх.
Мунхгуудын үхэл ухаан дутахаас
болох.
22 ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд
Зовлон зүдүүр үл нэмнэ.
23 Булай үйл хийх нь
мулгууд баясгалан.
Мэргэн үйл нь
ухаарагч нэгэнд таалал.
24 Буруутын дээр айдаг юм нь буух.
Зөвтийн хүсэл соёрхогдох.
25 Хуй салхи шуурчээ,
буруутууд алга болох.
Зөвт нь мөнхийн суурьтай байх.
26 Залхуу хүн заран илгээгчдэдээ
Шүдэнд орсон цуу,
нүдэнд орсон утаа мэт.
27 ЭЗЭНээс эмээхүй нь
амьдралыг уртасгах.
Буруутын он жилүүд богиносох.
28 Зөвтийн найдвар нь
баяр хөөр авчирдаг.
Буруутын хүлээлт хоосон хоцордог.
29 ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд
өмөг түшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
30 Зөвт нь мөнхөд үл хөдлөх.
Буруут нь газрыг эс өвлөх.
31 Зөвтийн ам мэргэн ухааныг
гаргана.
Хорон хэл харин огтлогдоно.
32 Зөвтийн уруул тааллыг,
Буруутын ам хор хөнөөлийг л
мэднэ.
Create your
podcast in
minutes
It is Free