Хэзээ/ 2019.12.22
Эзэний өдрийн үг
Илтгэгч/ Им Жэхуань пастор
Гол эшлэл/ Эхлэл45:16-28
Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдов. Энэ нь Фараон болон түүний зарц нарын нүдэнд аятай байлаа. 17 Фараон, Иосефт —Ах дүү нартаа “Үүнийг үйлдэцгээ, та нар мал хөсгөө ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очоод, 18 эцгээ болон гэр орныхноо дагуулан над дээр хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын өег нүнжгийг хүртэх болно” гэж хэл. 19 Бас чи тушаал авсан тул “Үүнийг үйлдэцгээ, Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ аваад ирцгээ. 20 Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египет нутгийн хамаг сайн сайхан юм та нарынх” гэж хэл гэжээ. 21 Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф, Фараоны айлдсан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. 22 Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. 23 Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх үр тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав. 24 Тэрээр ах нараа үдэж гаргахдаа —Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв. 25 Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв. 26 Тэгээд эцэгтээ —Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков тэдэнд итгээгүй тул түүний зүрх шимширлээ. 27 Тэгтэл тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлэв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв. 28 Израиль —Одоо боллоо! Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна! Би үхэхээсээ өмнө очиж, түүнийг харъя гэж хэлэв.
Create your
podcast in
minutes
It is Free