Хэзээ/ 2020.01.12
Эзэний өдрийн үг
Илтгэгч/ Им Жэхуань пастор
Гол эшлэл/ Шүүгчид 7:15-23
15 Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сөгдөн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хуаранд буцаж ирээд —Босогтун! ЭЗЭН, Мидианы хуаранг та нарын гарт өгчээ гэж тунхаглав. 16 Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв. 17 Гидеон тэдэнд —Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би цэргийн хуарангийн захад хүрээд юуг үйлдэнэ та нар ч мөн адил үйлдэгтүн. 18 Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд та нар ч бас хуаранг бүхэлд нь тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө, Гидеоны төлөө” хэмээн хашхирагтун гэв. 19 Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнө дундын харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэнд харуул дөнгөж солигдоод байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа байсан ваарыг цохиж хагалав. 20 Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. 21 Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. 22 Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав. 23 Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв.
Create your
podcast in
minutes
It is Free