Хэзээ | 2020.02.16
Эзэний өдрийн үг
Илтгэгч |Им Жэхуань пастор
Гол эшлэл | ( Лук 9:37-44 )
Чөтгөр шүглэсэн хүүг эдгээв
(Мт 17:14–18; Мк 9:14–27)
37 Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. 38 Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн
—Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. 39 Хар даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилж чарлаад, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. 40 Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд 41 Есүс тэдэнд
—Итгэлгүй, завхарсан үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ энд аваад ир гэв. 42 Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. 43 Бурханы аугааг бүгд бахдан байлаа.
Есүс үхэлээ дахин зөгнөв
(Мт 17:2–23; Мк 9:30–32)
Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад Тэр шавь нартаа
— 44 Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ гэв. 45 Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс энэхүү үгийн тухай асуухаас ч эмээцгээв.
Create your
podcast in
minutes
It is Free