Хэзээ | 2020.03.15
Эзэний өдрийн үг
Илтгэгч |Им Жэхуань пастор
Гол эшлэл | ( Лук 19:28-40 )
Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мт 21:1–11; Мк 11:1–11; Иох 12:12–19)
28 Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. 29 Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж
— 30 Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир. 31 Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлна вэ?” гэвэл “Эзэнд энэ хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. 32 Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов. 33 Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс
—Та нар юунд дудранг уяанаас нь тайлав? гэхэд 34 тэд
—Эзэнд хэрэгтэй байна гэв. 35 Тэд дудранг Есүст авчирч, дээр нь дээлүүдээ тохсоны дараа Есүсийг мордуулав. 36 Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа. 37 Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,
38 —Эзэний нэрээр ирэгч Хаан
ерөөлтэй еэ!
Амар тайван нь тэнгэрт,
Алдар сүр нь хамгийн дээр
байх болтугай!
гэж байлаа. 39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд
—Багш аа, шавь нараа хориоч гэсэнд 40 Тэр
—Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.
Create your
podcast in
minutes
It is Free