Хэзээ | 2020.04.05
Эзэний өдрийн үг
Илтгэгч |Им Жэхуань пастор
Гол эшлэл | ( Марк 4:35-41 )
Есүс шуурга намдаав
(Мт 8:23–27; Лк 8:22–25)
35 Тэр өдрийн орой Есүс тэдэнд
—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэхэд 36 тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. 37 Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. 38 Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд
—Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. 39 Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт
—Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. 40 Тэр тэдэнд
—Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд 41 тэд маш их айж, бие биендээ
—Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.
Create your
podcast in
minutes
It is Free