Лхагва гарагийн үг
2020.10.14
И Иохан пастор
Хэвийн итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Хүн төрөөд бие махбодын хувьд , сэтгэл санааны хувьд эрүүл байна уу үгүй юу гэдгийг мэдэж болдог. Харин Христэд итгэгч нар яаж байна. Итгэлийн амьдрал бол насан туршдаа энэ дэлхий дээр яаж амьдрах бэ гэдгийг сураад явах амьдрал юм. Авралыг ижилхэн авсан ч гэсэн хүн тус бүрийн итгэлийн амьдрал бүгд өөр өөр байна. Яагаад адилхан биш байна вэ гэвэл хэвийн бус байгаа учраас. Хэвийн итгэлийн амьдралаар амьдрахын тулд заавал байх ёстой зүйлсийг үгээр дамжуулан сурч байгаа.
Бурхан дахин ирэх өдөр хүртэл биднийг асардаг, бүхийл зүйлийг тэсвэрлэж, бүхий л зүйлийг маань далдалж, бүхий л зүйлээрээ хайрладаг. Итгэлийн амьдрал нь хэвийн хүн Бурханы заавар, зөвлөгөө, хайранд үргэлж байнга байдаг, эцсийн мөч хүртэл шүүдээ.
Итгэлийн амьдрал гэдэг ЭЗэнтэй хамтдааа нөхөрлөхийг хэлдэг. Хүүхэд төрвөл ганцаараа биш биздээ, гэх бүлийнхэн гэж байна. Гэр бүлийн хайр халамжинд тэр хүүхэд хэвийн өснө. Би аврагдаад ганцаараа биш биздээ аврагдсан ах, эгч, Чуулган байдаг. Нөхөрлөл биднийг бататгадаг. Нөхөрлөл хэзээ эхэлсэн бэ гэвэл аврагдсанаас эхэлж байгаа юм. 1Иохан ном нөхөрлөл гэж юу гэдгийг хэлж байгаа ном юм.
Аврагдсан хүмүүс хаана ч бай нөхөрлөж болдог. Нөхөрлөж чадаж байна гэдэг чинь ямар их талархууштай зүйл вэ.
Бидний итгэл, аврал, хайр, амьдарлын зорилго нэг болохоор хамтдаа итгэлийн амьдралаар амьдарч байгаа юм. Нөхөрлөл гэдэг үгийг грекээр ХУЮУНУНА-нэгдсэн нэг зорилгын төлөө хүчээ нэгдэж, хамтдаа оролцоно гэсэн утгатай. Христэд итгэгч нарын нөхөрлөл энэ дэлхийн боловсрол, арьс өнгө, эд хөрөнгө, хэл, ёслол үл хамаарна нөхөрлөдөг. Бардам хүмүүс цуглах юм бол маргаан л бий болдог. Христэд итгэгч нар энэ нэгдэлийг хадгалахын тулд хичээх нь зөв. Ефес 4:32 Бид нээрээ бие биенийгээ л өрөвдөхгүй юм бол хэн биднийг өрөвдөх юм бэ бодоод үзээч. Христ биднийг уучилсаны адил, бид яагаад нэг нэгийгээ уучилж чадахгүй байгаа юм бэ. Хэрэгжүүлэхгүй хайр юунд хэрэгтэй юм вэ, амаараа бол хэн ч хэнийг ч хайрлаж болно. Бид ах дүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох нь яагаад болохгүй гэж. Манай чуулганд хайр байхгүй гэж ярьж байгаа хүний хайр өөрий гандсан байна. Эзэнийг хоньчноо болгосон хонин сүрэг дотор л байх хэрэгтэй. Чуулган дотор л байвал ЭЗэнээр хамгаалуулж, туслуулж, хайрлуулна. Өслөө өслөө гээд бид өөрсдийгөө харахад хир өссөн юм бэ? Ярьж байгаа нь, үйлдэж байгаа нь Тэргүүн болох Есүс Христ шиг болох хэрэгтэй. Нөхөрлөл бол бидний дотор байгаа сайныг таниулж, Христ өөд өсгөдөг. Бид нөхөрлөлөөс сайныг нь хараад л сурдаг. Эзэн Есүс үйлчлэгчээр энэ дэлхий дээр ирсэн. Бид буруу нөхөрлөвөл Бурханаас сахилагажуулалтыг авч, зэмлүүлэх болно. Амос 3:3
Create your
podcast in
minutes
It is Free