Эзэний өдрийн үг
2020.10.18
Им Жэхуань пастор
Лук 5:1-11 Библи дээр асар олон хүмүүс гардаг. Өнөөдрийн үгийг сонсоод Петрийг боддог байсан бодлоо өөрчлөөлэй. Бид энэ дэлхий дээр аз жаргал гээд загасыг барьж авахын тулд тороо шиддэг, мөнгө, нэр хүнд, гэх мэт загаснуудыг барьж авахын тулд тороо шиддэг.
Бүтэлгүйтлийн тороо угаа
Лук 5:3-5
- Маш их дуулгавартай хүн. Дуулгавар гэх үгийг сонсвол ямар санагддаг вэ? Дуулгавар гэдэг үгийг мэддэггүй болохоор дургүй байдаг. Дуулгавар гэдэг нь хайр юм. Дэд хууль 6:5,10:12,30:20 Эзэн Бурханаа хайрлан дуулгавартай байж. Дуулгавар гэдэг нь хайр юм. Хайрлах юм бол дуулгавартай байх амархан. Бид Бурханыг хайрлах юм бол итгэлийн амьдралаар амьдрахад хэцүү биш ээ. Бидний Бурханыг хайрлаж байгаа хайр нь бага учраас дуулгавартай байхад их дургүй байдаг. Гэтлэл 21:1–6 хайрлах юм бол чихээ цоолдог. Хайрлах юм бол өөрийнхөө эрх чөлөөг Эзэндээ өгдөг. Хайрыг хасах юм дуулгавартай амьдрахад хэцүү. Малахи 1:2 Иохан 14:21 Бурханы үгийг сахиж, Бурханы үгэнд дуулгавартай байх нь Бурханыг хайрлаж байна гэсэн үг. Дуулгавартай байдал өөрөө хайр юм. Дуулгавар нь итгэл юм. Итгэл гэдэг ойлгохыг хэлддэггүй. Харин итгэх юм бол ойлгогддог. Итгэж байгаа хэмжээгээрээ дуулгавартай байдаг. Дуулгавартай байдлын хэмжээ таны итгэлийн хэмжээ юм. Амиа дэнжин тавих итгэлтэй байгаа бол тэр хэмжээнд итгэлтэй байна гэсэн үг. Бид ойлгоод дуулгавартай байвал итгэл биш ээ. Бурханы биднийг ойлгох гэж хэлээгүй итгэ гэж айлдсан. Дуулгавартай байх нь дуугүй байх. 1Самуел 15:10-15 Дуулгавар бол чимээгүй байх. Иошуа 6:10 үнэхээр итгэлээр сайн хүн гэвэл хамгийн ихээр дуулгавартай хүнийг л хэлдэг. Дуулгавартай байдлын хөлс нь ерөөл байдаг.
- Лук 5:5 Тууштай хүн Үйлс 5:38-41 Бууж өгнө гэдгийг мэддэггүй тууштай хүн юм. Эхлэл 12:5 Итгэлийн амьдралд тууштай байдал хэрэгтэй. Тууштай байдал нь итгэлийн халуун сэтгэлээс үүсдэг. Халуун сэтгэл байхгүй бол бэрхшээл ирэхэд буугаад өгчигдөг. Тууштай хүн гэдэг эхлэлээс илүйтээгээр төгсгөл нь чухал юм. Тууштай байж чадахгүй бол нэг үе л хэрэглэж байсан хүн гэдгээр дурсагдах болно. Тууштай даруу зан... итгэлийн зам зогсох ч боломжгүй, ухрах ч боломжгүй зам юм. Ялах уу ялагдах уу? Галат 6:9 Бууж өгөхгүй байвал цаг болвол хурааж авна. Суу алдрыг харж амьдардаг хүн итгэлийн амьдралаар тууштай явдаг. 1Коринт 1:9 шагналыг хүртэхийн тулд гүйцгээ..
- Шийдэмгий хаяж чаддаг хүн Илүү чухал зүйл, бага чухал зүйлийг ялгаж мэддэг байсан. Итгэлийн амьдрал гэдэг нь зуурах ёстой зүйлсээ зуурж, хаях ёстой зүйлээ хаях. Би Эзэнийг дагна, Эзэнд итгэж байна гэдэг нь бүх зүйлийг олж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Петр завьтайгаа үлдээд олон зүйлийг олж чадах байсан ч Эзэнийг дагаад явсан. Сургаалт үгс 8:35-36 мэргэн ухаан гэдэг Есүсийг хэлж байгаа юм. Есүсийг олсон хүн бүх зүйлийг олсон нэгэн, Есүсийг хаясан хүн бүх зүйлийг хаяж байгаа гэсэн үг. Ямар хүн итгэлийн амьдралаар сайн амьдардаг вэ гэвэл шийдэмгийгээр хаяж мэддэг хүн. Загалмай дээр цовлогдсон хүмүүс арагшаагаа харж чаддаггүй, загалмайгаасаа бууж чадахгүй.
- Петр бүтэлгүйтлийн тороо угаадаг хүн. Петр бүтэлгүйтлийн тороо угаадаг хүн байсан. Петр нулимсаар бүтэлгүйтлийн тороо угаасан. Хэн ч алдаж болно гэхдээ бүтэлгүйтлийн тороо үнэн гэмшлийн нулимсаар угаах хэрэгтэй.
Нэгэнт ирэх юмчинь цагтаа ирээрэй