Эзэний өдрийн үг
2020.10.25
Юү Хэүн пастор
Үгийг сонсохдоо хүний үгээр хүлээн авахгүй байх хэрэгтэй. Үг сонсох болгондоо Бурхан надад ямар үгийг хэлэх вэ гэдгийг бодож сонсох хэрэгтэй.
2Шастир 20:35-37
“Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэж тэрээр бурууг үйлдэв. Иехошафат Таршиш уруу явах хөлөг онгоц хийхээр түүнтэй нэгдэж, тэд Езион-геберт онгоцнуудыг хийв. Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж —Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс тэдний хөлөг онгоцууд сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.” 2Шастир 20:35-37 АБ2013 https://www.bible.com/1590/2ch.20.35-37.аб2013
Сургаалт үгс 13:20
“Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.” Сургаалт үгс 13:20 АБ2013 https://www.bible.com/1590/pro.13.20.аб2013
Сургаалт үгс 4:5-9
“Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март! Мэргэн ухааныг бүү огоор Тэр чамайг хамгаална. Түүнийг хайрла Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл.” Сургаалт үгс 4:5-7 АБ2013 https://www.bible.com/1590/pro.4.5-7.аб2013
Мэргэн ухаан гэдэг нь - Мэргэн ухаан бол Бурханы үг, Бурханы хүслийн дагуу амьдрах, ариунсүнсний удирдамжийг дагаад амьдрахыг хэлдэг, Есүс Христийг хэлдэг. Соломон хаан Бурханаас алдар нэрийг гуйгаагүй, алт мөнгийг гуйгаагүй харин мэргэн ухааныг Бурханаас гуйсан яагаад гэвэл мэргэн ухаан дотор бүхийл зүйл оршдог учраас. Мэргэн ухаан хамгийн чухал зүйл. Аврагдсан хүмүүс мэргэн ухааныг олж авахгүй, мэргэн ухааныг хаядаггүй байх хэрэгтэй биздээ. Сургаалт үгс 13:20 Хэн нь мэргэн хүн бэ? Сонголт бол та бүхний хариуцлага. Аврагдсан хүн яагаад мэргэн ухааныг сонгохгүй байна вэ гэвэл мэргэн ухааны мэдэхгүйдээ биш ээ. Үгийг хир их эрхэмлэж үнэлдэг бэ гэдгээс хамаараад мэргэн ухааныг тэр хэмжээгээр олж авна. Үгийг сонсохдоо хүний үгээр сонсох биш, Бурханы үгээр сонсох нь нь итглэийн амьдралд хамгийн чухал. Та бүхэн хэнтэй дотно нөхөрлөж байна вэ? Өнгөрсөн зүйлсийг өөрчлөгдөх боломжгүй ч хойших зүйлийг өөрчилж болно. Бурханыг хайрладаг хүн, үгийг хайрладаг хүнтэй ойрхон итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Мэргэн нэгэнтэй хамт явж мэддэг байх хэрэгтэй. Мулгуу нэгэнтэй хамт явбал ямар их хохирол амсахыг бас мэддэг байх хэрэгтэй. 2Шастир 20:1-2 Ахабтай нэгдсэн нь хамгийн том асуудал байсан. Мунхаг нэгэнтэй нөхөрлөх юм бол өөрийнхөө итглийн амьдралыг алдаж болно. 2Самуел 13:3 Мулгуутай нөхөрлөвөл хорлол....Бидний итгэлийн амьдрал хойшид үлдсэн байна би хэнтэй ойр байж, би хэнтэй ойрхон нөхөрлөнө вэ гэдгээс хамаараад миний итгэлийн амьдрал шийдэгдэнэ. 2Тесалоник 2:11-12 үнэнд дурлахгүй байгаа болохоор, зөв зам юу гэдгийг мэдээд байгаа мөртлөө мэдээгүй юмшиг амьдардаг. Нүдэнд харагдаад байгаа зүйл жинхэнэ зүйл биш. Бурханыг хайдаг хүмүүс, сайн замд дуртай хүмүүстэй ойрхон нөхөрлөх хэрэгтэй. 2Тимот 2:22 Залуу насны дур хүслүүдээс зугт гэсэн болохоос биш тэмц гэж хэлээгүй...Манай чуулган Бурханы чуулган мөн л юм бол Бурханы үгийн дагуу амьдрах хэрэгтэй. Бардам хүмүүсээс хол байх хэрэгтэй. Нүдэнд үзэгддэг зүйлсийн төлөө амьдардаг хүмүүстэй хамт нөхөрлөх хэрэгтэй.
Create your
podcast in
minutes
It is Free