Лхагва гарагийн үг
2020.10.28
И Иохан пастор
Дуулал 116:6-8,12-14 Еврей 2:3 Библи дээр хамгийн чухал тооцож хэлж байгаа зүйл нь Бурхан биднийг аварч өгсөн гэдэг үг юм. Бурхан гэмтэн биднийг аварч өгсөн гэдэг үнэхээр гайхалтай хэрэг юм. Бурханы бидэнд өгөхийг хүсдэг зүйл бол мөнх амь, мөнхийн улсад аваачаад мөнхөд хамтдаа амьдрах зорилготой юм. Бид үнэнийг ухаараад аврагдсан гэдэг үнэхээр бүрэн ухаарахын араггүй зүйл юм. Бурханы бидэнд өгсөн бэлгийг энэ дэлхий дээрх бэлэгтэй зүйрлэхийн араггүй том зүйл юм. Зарим хүмүүс агуу том бэлэг авсан мөртлөө ямар үнэ цэнэтэй бэлэг авсан бэ гэдгээ мэддэггүй хүмүүс байдаг. Аврагдаад итгэлийн амьдралаар амьдрангаа бага багаар Бурханы өгсөн бэлгийг ямар агуу юм бэ гэдгийг мэдрээд явж байна. Энэ дэлхий дээрх хүмүүс Бурханы агуу бэлгийг ч мэдэхгүй явж байна. Түрүүлээд аврагдсан христэд итгэгч нар аврал ямар үнэ цэнэтэй бэ гэдгийг үгээр дамжуулан ойлгодог, тийм ч болохоор сайнмэдээ тараахын тулд хичээж амьдардаг. Өөрийнх нь аврал үнэ цэнэтэй гэчхээд бусад хүмүүст сайнмэдээ тараахгүй байвал үнэ цэнэтэй гэдгээ мэдэхгүй байгаа юму, аврагдаагүй байдаг юмуу. Загас уснаас гараад амьдарч чадахгүй шиг аврагдсан хүн Эзэнээс салаад амьдарч чадахгүй.
Энэ дэлхийн хүмүүс үнэтэй машин, үнэтэй авсанд үхэж байгаа ч утгагүй юм. Бурханы өгөх бэлгийг худалдаж авч чадах нэг ч хүн байхгүй болохоор Эзэн өөрөө үнэгүйгээр бидэнд өгсөн. Сайнмэдээ тараах сэтгэл байхгүй байгаа бол өөрийгөө эргэж харах хэрэгтэй би яагаад сайнмэдээ тараахгүй байгаа юм бол гэж. 1Тимот 2:4 Бурхан авралыг бүх хүнд өгсөн. Бурхан хүнийг хүчээр авардаггүй. Чин сэтгэлээсээ аврагдахыг хүсвэл Бурхан гарцаагүй аварч өгнө, онгоотлон тогшвол онгойно, тасралтгүй хайвал Эзэнийг олно. Бууж өгөх зүйл, бууж өгөж болохгүй зүйл гэж байна. Ефес 1:7 уучлал бий. Бид аврагдсан гэдэг нь нүглээ уучлуулсан гэсэн үг. Загалмай дээр бидний гэм нүглийг үүрээд авсан, бүх нүглийг маань бүрэн төгс уучилсан. Нүглийн уучлал байхгүй аврал гэж байхгүй. Нүглийн уучлалаар аврал юм. Исаиа 43:5 Нүглийг чинь дурсахгүй, санахгүй гэж Бурхан өөрөө хэлсэн энэ нь өөрийнхөө төлөө юм. Ром 3:24 үнэгүй зөвтгөгдсөн. Ром 4:4 огт зөвт үйлс хийгээгүй байхад аварсан. Ром 5:19 ганц хүний дуулгаваргүй хүнээс болж нүгэлтэй болсон АДАМ, одоо ганцын зөвт үйлдлээс гэм нүгэлгүй болсон ЕСҮС.
2. Мөнх амьтай болсон.Мөнх амьтай болсон хүмүүс яаж амьдарсан ч диваажин руу явж чадна гэсэн үг. Итгэл гэдэг зүйл юм баттай байх хэрэгтэй.
3. Дахин төрсөнДахин төрсөн үү гэхээр үнэхээр гайхалтай зүйл мэтээр үздэг, үгүй ээ. Гэмээ уучлуулсаныг л хэлнэ. Ус бол Бурханы шударга байдлыг илтгэдэг. Дахин төрсөн гэдэг нь Бурханы хүүхэд болж төрсөн гэсэн үг. Иохан 1:12-13 Бурханаар төржээ... аврал бол үе үеэр нь дамжаад уламжилдаг зүйл биш.
4. Бурханы хүү болох эрхийг өгсөнБурханы хүү ирлээ. Хайрын тэсрэг бөмбөг. Бидний нүгэл Бурханы хүүг хороогоо биздээ. Бидний нүгэл хир их бэ гэдгийг мэдмээр байвал загалмайг харахад болно. Бурханы дайсан байсан намайг хайрласан. Бурхан биднийг хайрлаагүй бол бид нар шиг хүмүүс яаж аврагдах юм бэ? 1Тесалоник 1:4-5 Бурханаар хайрлагдсан ах дүү нараа... хайрласан учраас аварсан өөр шалтгаан байхгүй. Сансар огторгуй, тоолохын аргагүй тэнгэр элчийг захирдаг, нүгэлтнүүдийг шүүгээд тамруу явуулдаг Нэгэн бол миний Эцэг юм. Бурхан өөрийн хүүхдийн хөө төлөө диваажинг бэлдсэн. Бидэнд найдвар байгаа учраас огтоос сэтгэлээр унах хүмүүс биш ээ. Еврей 1:14 Үйлчлэгч сүнс-үүд гэж тэнгэр элч нарыг хэлж байгаа. Бүх тэнгэрэлч нар аврагдсан хүмүүст үйлчилнэ. Аврагдах юм бол хамгаалагч тэнгэр элч миний хажууд ирдэг. Хэтэрхий агуу зүйл болохоор үнэгүй өгөхөөс араггүй. Матай 25:34 Энэ дэлхий дээр хэчнээн сайхан улс байлаа ч Эзэний улстай зүйрлэхийн аргагүй. Үхвэл зовлонгийн их сургуулиа төгсөөд мөнхийн улсад орно. Галат 3:2
5. Ариун сүнсийг хүлээн авсанГалат 3:2 Аврагдахад ариунсүнс ирдэг ээ. 1Коринт 6:19 ариунсүнс байгаа гэдгийг мэддэггүй хүмүүс ч байдаг. Христийн биеийг та нар янханы бие болгохнуу? Ром 8:9 Бурханы сүнс байхгүй бол Бурханых биш. Ариунсүнс байгаа шүү хүмүүсээ. Бурхан миний дотор байна, миний сэтгэлийг мэдэж, миний бүхий л амьдралыг мэднэ надтай үргэлж хамт байна. Итгэлийн амьдрал бол Эзэнтэй хамт амьдарч байгаа юм.
6. Аврагдсан хүн нүгэл үйлдэж болохгүйГэм нүгэл үйлдэж байгаа хүн диаволынх. Бурханаас төрсөн л бол нүгэл үл үйлдэнэ. Аврагдсан хүн нүгэл хийдэггүй гэсэн үг биш, харин аврагдахаасаа өмнө үеэс илүү гэм нүгэл хийдэггүй гэдгийг хэлж байгаа юм. Өмнө нь гэм нүглийг ус уух адил хийж байсан. Ариун гэдэг нь бохир зүйлээс тусгаарлагдахыг хэлдэг. Жоохон хүүхэд төрөөд аав шиг төлөвшсөн хүн шууд болох уу өсөлтийн бохир үе ч байдаг аа баан, шээнэ. Ром 6:1 нүгэлтэй байсаар байх уу... нүгэлд үхсэн бид цаашид яаж нүгэлд дотор амьдрах юм бэ. Христэд итгэгч хүнд өөрчлөгдөөгүй чанар гэж байгаа гэхдээ нүгэл үйлдэж болно гэсэн үг биш.
Та нар эхлээд доторхоо цэвэрлэ... бидний дотор хүн маань өөрчлөгдөж байж гадна талын хүн ч өөрчлөгдөнө. Бурхан гэм нүгэлд дургүй. Аврагдсан хүн гэм нүгэл үйлдвэл Бурхантай нөхөрлөх харилцаа тасардаг. Бид байнгын Бурханаас асууж зөвлөгөөгөөр нь амьдрах хэрэгтэй. Нүглийн тал дээр үнэхээр мэдрэмтгий байх хэрэгтэй. Бурхан өчүүхэн нүгэлд ч дургүй. 1Иохан 1:5-6 Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ. Бурхантай зөв нөхөрлөж байж ахан дүүстэй зөв харилцана. 1Иохан 1:9 Бурханыг харахад буруу хийсэн зүйл байвал улайх хэрэгтэй. Уучилбал Бурхантай нөхөрлөх харилцаа буцаад сэргэнэ. Бурхан ямар ч ааваас илүү өрөвч. Гар утас нь эвдэрсэн байвал засаж мэддэг мөртлөө Бурхантай нөхөрлөх харилцаа тасарсан байхад юм бодохгүй байна гэнэ үү?
Еврей 12:6-7 Бурхан хайртай хүүхдээ сахилгажуулдаг. Сахилга байхгүй бол бутач хүүхэд гэсэн үг. Библийг ухаарч ойлгохгүй байна гэдэг нь ч гэсэн сахилагажуулалт юм. 1Коринт 5:5 тухайн байдлаасаа эргэвэл сахилагажуулалт хүч нь буурна. Бид библийг тасралтгүй сурах хэрэгтэй, сонсож.
Create your
podcast in
minutes
It is Free