Лхагва гарагийн үг
2020.11.04
И Иохан пастор
Дуулал 116:12 Аврагдсан хүн Бурханы нигүүлслийг хариулж амьдарна гэдэг нь энгийн хэвийн итгэлийн амьдрал юм. Эзэнд үйлчилж, дуулгавартай байх нь зөв ч гэсэн итгэлээр өссөн хүмүүс энэ зүйлийг л хийгээд амьдрах юм бол үнэхээр дутмаг биш үү. Бурхан бидэнд тэнгэрийн хаанчлал руу үнэгүйгээр, Бурханы нигүүлсээр орох бүрэн боломжийг өгсөн. Бурханы агуу хязгааргүй хайрыг бид энэ дэлхий дээр амьдрангаа бүгдийн ухааран гэдэг боломжгүй ч, үгээр нөхөрлөлөөр, итгэлийн амьдралаар амьдрангаа бага багаар ухааран амьдардаг. **Надад хандсан бүх өгөөмөр хишиг...**биднийг амьдруулхын тулд ганц хүүгээ энэ дэлхийрүү явуулсан. Ром 8:32 өөрийн хүүг харамлалгүй... мөнхийн тамруу орох миний гэмийн төлөө энэ дэлхий дээр ирсэн. Бурханы агуу гайхалтай нигүүлслийг юугаар хариулах бэ? Энэ дорой биеэ 100 удаа Эзэний төлөө өргөлөө ч Бурханы нигүүлсийг хариулж барахгүй байхад, нэг л олдох амьдарлаа Эзэний төлөө зориулж чадахгүй байна уу? Тийм сэтгэл байхгүй бол өөрийгөө эргэж нэг хараарай. 1Тимот 5:4 аав ээжийнхээ ачийг хариулах нь мэдээжийн хэрэг. Хүнд өгсөн эхний тушаал бол эцэг эхээ хүндэл гэдэг хууль. Эцэг эх гэж байгаагүй бол тэр хүн хаанаас бий болох бэ, энэ дэлхий дээр ч гэсэн эцэг эхийнхээ ачийг хариулахгүй байх нь том гэм нүгэлд ордог. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж мэддэггүй юм бол Бурханы өмнө үнэхээрийн зохимжгүй зүйл. Энэ дэлхийн төгсгөл ойртох чинээгээр аав ээжийн ачийг хариулах сэтгэл байхгүй болно гэж бичигдсэн. Аав ээжийнхээ ачийг хариулахгүй гэм нүгэл том юм бол Бурханы нигүүлсэлийг хариулах байх гэм нүгэл хэчнээн том байх вэ? Аврагдсан хүмүүс үлдсэн амьдарлаа Эзэний нигүүлсэлд хариулах амьдрал гэж хэлж болно. Дуулал 18:1 миний амь, миний найдвар болсон Эзэн минь тандаа би хайртай... Бурхан бол хайр. Бурханы хайрыг төлж чадахгүй ч өөрийнхөө өчүүхэн амиа Эзэнд өргөнө. Бид албадлагаар Эзэнийг хайрладаг уу? үгүй биздээ. Эзэн зөвшөөрөөгүй байхад үхлээ гээд ямар ч хэрэггүй. Петрийн төлөө Эзэн үхээгүй байхад петр Эзэний төлөө үхнэ гэж байхгүй. Одооноос шинээр эхэлцгээе. 1Коринт 8:3 хэн Бурханд хайртай байна түүгээр танигдсан... Бурхан өөрийг нь хайрладаг хүнийг сайтар мэднэ. Асар их хайрладаг уу? жоохон хайрладаг уу? гэдгийг Эзэн бүгдийг нь мэднэ. Эзэн сэтгэлдээ байгаа зүйлээ амаараа өчөөсэй гэж хүсдэг.
Эзэн биднийг хайрласан нь Өөрийг нь ч гэсэн хайрлаасай гэж хүссэндээ юм. Яагаад биднээс хайрыг шаардаад байна вэ гэвэл Эзэн өөрөө тэр хэмжээнд хайрласан болохоор. Бурханыг хайрлахад хэцүү байна уу? 2Тимот 3:1 Амаараа л биш бүх амь амьдралаараа Эзэнийг хайрланэ гэдэг ойлгомжтой зүйл. Бурханыг хайрладаг хайраа амаараал бодол дотроо л хайрла гэдэггүй гадагшаагаа үйлдэл болгож харуул гэж айлддаг. Амьдралаараа Бурханыг хайрладаг гэдгээ харуулах хэрэгтэй ЯАГААД? Бурханаас авсан нигүүлсэлдээ хариулж амьдар гэж. Эзэний төлөө амиа өргий гээд шийдсэн хүн юуг хийж чадахгүй гэж. Петрийн хүлээн авсан хайр, Бурханы нигүүлсэл, бидний хүлээн авсан аврал ижилхэн биш гэж үү. Энэ дэлхий дээр амьдарч байгаа сайнмэдээ төлөө болохоос биш энэ дэлхийн зүйл сэтгэлээ булаалгаад амьдар гээгүй. Дуулал 97:10 Эзэнийг хайрлагч та нар, буруу мууг үзэн яд...Бидний энэ дэлхийг ялж байгаа хүч ч Эзэний хайр. Филиппой 1:20-21 амьдардаг ч бай үхдэг ч бай... Бурханы ачийг хариулах арга бол Бурханы үгэнд дуулгавартай амьдрах юм. Бурханы үгэнд дуулгавартай байдаг хүнийг Бурхан илүү ихээр хайрладаг. Лук 6:46 Эзэн минь, Эзэн минь гэдэг мөртлөө юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Хүмүүсээ бид Бурханы өмнө худал ярьж болохгүй Эзэн бидэнд ямар ихээр үнэнчээр ханддаг билээ. Бурханы үгийг хайрладаг гэдэг мөртлөө үйлдэхгүй байвал юунд хэрэгтэй гэж худал хэлж байна гэсэн үг биш. Бид хуурамч христэд итгэгч болж болохгүй, аврагдсан гээд гэрчлэл ярьдаг биздээ тийм бол амьдралдаа харуулах хэрэгтэй. 1Коринт 16:12 хэзээ хүртэл хоёр нүүр гаргаж амьдрах юм бэ? Бурханы ачийг хариулна гэдэг бодитоор амьдрахыг хэлдэг. Бидний энэ дэлхий дээр ам
Create your
podcast in
minutes
It is Free