Есүсийг ямар Бурхан бэ гэдгийг ухаарсны дараа итгэлийн амьдралаар амьдрахад амар болдог.
Матай 12:16-21 Хатангир гартай хүн.
Гол эшлэл:
**Исаиа 42:1-4** “Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй. Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.” Миний дотор байдаг Есүсийг ямар Нэгэн бэ гэдгийг сайн мэдэж авах юм бол хүч өгөгддөг.
Бяцарсан зэгсИсаиа 40:6-8 Хүн сул дорой махбодтой төрсөн хүмүүс юм. Хүн амархан ганхдаг оршигч юм. Жоохон хэцүү зүйл ирэхэд, жоохон салааныхан дагуу болохгүй бол ганхдаг. Бурханы өмнө бид зэгстэй ижилхэн юм. Бяцарсан зэгс гэдэг гэм нүгэл дотроо алаг цоохор болсон хүнийг хэлж байна. Есүс Эзэн маань бяцарсан зэгсийг хугалахгүй гэж хэлсэн.
Лук 10:30 Аврагдаагүй байхдаа ямар оршигч байсан бэ гэдгээ бодох юм бол одоо аврагдсан байгаа нь ямар их ерөөл бэ гэдгийг мэдэх болно.
Тит 3:3-7 Аврагдсан христэд итгэгч яагаад бардам болох боломжгүй бэ гэвэл аврагдаагүй байхдаа ямар их гэмтэн байсан гэдгээ мэдэх учраас. Бид амьтай төдий үлдсэн гэмтэн байсан. Бид одоо аврагдсан гэсэн ч гэм нүгэлтэйгээ байдаг. Исаиа 42:3 Дэн гэдэг хүний сүнсийг илэрхийлж байгаа юм. Дэн байгаа ч тос байхгүй байгаа гэдэг нь аврагдаагүй хүнийг илэрхийлдэг. Матай 25:1-10 Есүс эцсээ хүртэл хүлээж аврагдахыг нь хүлээдэг Нэгэн юм. 2Петр 3:8-9 Библийн дагуу харвал өнөөдөр Есүс Христ ирсэн ч библийн тал дээр зорих зүйл байхгүй, гэхдээ яагаад одоо хүртэл ирээгүй байгаа вэ гэвэл гэмтэн хүн гэмшээд аврагдаасай гэж нэг өдрийг мянган жил шиг хүлээдэг нэгэн юм. Эзэн нэг хүнийг аврагдахыг эцсээ хүртэл хүлээдэг Нэгэн юм. 1Тесалоник 5:16-22 үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа өргө... аврагдсан нь гэдэг ганцхан шалтгаанаас бид баярлах учиртай хүмүүс юм. Аврагдсан хүмүүсийн амьдралд тэгвэл яагаад баяр хөөр байдаггүй вэ? талархлаас илүүтэйгээр цөхрөл, гомдол байгаа болохоор. Сүнсийг бүү бөхөө... ариунсүнс орхиод явахгүй гэхдээ ариунсүнсний гал аажим аажмаар бөхөж болно. Яагаад итгэлийн амьдрал хүнд хэцүү байдаг вэ гэвэл миний дотор байгаа ариунсүнсний гал бөхөж байгаа болохоор. Хэчнээн үнэтэй гоё машин байсан ч бензин хийхгүй бол явж чадахгүй шиг ариунсүний ажил байхгүй сайнмэдээ тараах боломжгүй.
Create your
podcast in
minutes
It is Free