Лхагва гарагийн үг
2020.11.18
И Иохан пастор
АВРАЛЫН 3 ҮЕ ШАТ
Христэд итгэгч хүмүүс энэ дэлхий дээр илүү сайхан амьдрах гэж амьдардаггүй. Корона вирусээс болоод олон газар хүнд хэцүү нөхцөл байдалд байна, гэхдээ Бурхан бидэнд сайнмэдээ тараах цагийг энэ төгсгөлийн үед зөвшөөрөх байх гэж найдаж байна. Энэ хэцүү үеэр дамжуулж биднийг юуг хийх хэрэгтэй бэ гэдгийг сануулж, бидний итгэлийг Бурхан бас сорьж байна. Чин сэтгэлээсээ Бурханы өмнө залбираасай гэж хүсэж байна. Ийм нөхцөл байдалд аврагдсан христэд итгэгч нар илүү ихээр бүх хүчээ дайчлаад сайнмэдээ тараах хэрэгтэй. Сайнмэдээ тарааж шинэ сүнснүүд аврагдах нь үнэхээрийн чухал ажил юм. Марк 4:26 Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил... Үр нь дотор амь байдаг биз дээ. Үр нь дотроос хамгийн жижиг нь гичийн үр юм, газарт суулгах юм бол том мод болж ургаж шувууд ирж суудаг. Үр гэдэг Бурханы үгийг хэлж байгаа үг нь дотор амь байгаа. Сайнмэдээг сонсоод үлгэр сонсож байгаа юмшиг сонсох биш харин чин сэтгэлээсээ сонсож ойлгох юм бол мөнхийн улсруу явах мөнхийн амь байгаа. Бурхан сансар огторгуйг үгээрээ бүтээсэн, үгэнд амь, хүч бий. Бидний аврагдсан нь ч гайхамшиг, аврагдсаны дараа үгээр дамжуулан өсөж байгаа ч гайхамшиг юм үүнийг энэ дэлхийн ухаанаар тайлбарлах боломжгүй ээ.
Бурхан бүхий л хүмүүсийг аврагдаасай гэж хүсдэг. Бид үгийг сонсохдоо өөрийнхөө зөвт байдлаараа хэзээ ч диваажин руу явж чадахааргүй гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үед Бурхан аварч өгдөг. Үр газарт унаад үр жимс болж ургаад, боловсорсон үр тариа болоод агуулахдаа хураадаг, үүнийг авралын 3 үе шат гэдэг.
Соёо- амийн эхлэл.Ефес 2:8-9 Бурханы нигүүлслийг ухаарах үед итгэгддэг. Бидний аврагдсан нь Бурханы нигүүлсэл, аврагдсаны дараа итгэлээр амьдарч байгаа ч Бурханы нигүүлсэл. Бэлэг гэдэг бол өгч байгаа хүн бүх зүйлийг нь бэлддэг харин авж байгаа хүн баярлалаа гээд авахад болно. Нэг мөсөн хормын мөчид болдог зүйл юм. Бидний хичээл зүтгэлээр олж авч байгаа зүйл биш учраас үйлсээр биш юм. Авралыг дахин дахин авдаггүй ээ. Баттай авсан л бол нэг л удаа авдаг, олж авах арга нь итгэлээр. Аврагдсан хүн бол хэзээ ч үхсэн бай диваажин руу явна. Энэ нь баттай.
Түрүү- амийн өсөлтАврагдана гэдэг Бурханы хүүхэд болж төрж байна гэсэн үг. Филиппой 2:12 Илч Паул сайнмэдээг тарааж байгаад шоронд хоригдсон, хоригдож байхдаа филиппой чуулганд явуулсан захидал нь Филиппой ном юм. Намайг байхгүй байлаа ч гэсэн өөрийнхөө авралыг айдас ба чичрэлээр авралаа гүйцээ. Бидний авсан аврал бүрэн төгс аврал юм. 1Петр 1:8 Бид мөнхөд мөхөхгүй, мөнх амь хэрвээ алга болдог бол мөнх амь биш шүүдээ. Эцгийн гараас хэнч булааж чадахгүй юм. Бидний авсан аврал мөнхийн аврал юм. Сүнсний авралаа алдахвий гэдэгтээ ай гэсэн үг биш, Бурханы улсад очих хүртлээ аажим аажмаар өсөж явахыг хэлж байна. Итгэл нь өсөж яваа явц юм, Христийн хэмжээнд хүртлээ өсөх амьдрал юм, өөрөө хэлбэл зан чанарын аврал юм. Христийн зан чанар, Бурханы зан чанар шиг өөрчлөгдөж ч явах хэрэгтэй. Амьдралын аврал, зан чанарын аврал ч гэж хэлдэг. Итгэл өснө гэдэг аврагдсан хүний хувьд зүй зохистойгоор аажим аажмаар өсөж явахыг хэлж байна. Биднийг аврагдах үед Бурхан үнэхээр ихээр баярладаг, ахан дүүс ч гэсэн. Бидний итгэл аажим аажмаар өсөхөд ч Бурхан үнэхээр их баярладаг, харин өсөхгүй байвал үнэхээр их санаа зовдог. 1:14:00 Аврагдахын хувьд аврагдсан ч өсөхгүй байвал Бурхан үнэхээр их гунигладаг. Өсөх явц байх нь их чухал. 2Коринт 7:1 Ариун чанарыг төгс болгоё... Ахан дүүстээ бүдрүүлэг болчихвийдээ. Христэд итгэгч хүмүүсийн үг, үйлдэл нь нэг байх хэрэгтэй, Бурханы алдрыг хаах хаалт болж болохгүй. Ахан дүүсийнхээ сайн талыг нь өргөмжилж, муу талыг нь халхалж амьдрах зөв өө. Итгэлийн амьдралаар амьдрахдаа айж түгшиж амьдрах хэрэгтэй. Филиппой 1:27 Сайнмэдээнд зохистой амьдар... Хэдий бид энэ дэлхий дээр амьдарч байгаа ч тэнгэрийн иргэд юм. Бурханы ард түмэн шиг амьдар, Бурхан боломжгүй зүйлийг хий гэдэггүй ээ аажим аажмаар өснө. Нялх хүүхэд унтсан, сэрсэн ч сүүгээ л хайдаг. Аврагдсаны дараа үг зөгийн балаас ч илүү амттай байдаг. 1Коринт 12:1 одоо эрийн цээнд хүрэх хэрэгтэй.
Боловсорсон тариа- амийн үр дүнБүрэн болох юм бол хураадаг- амийн үр дүнийг хэлж байгаа юм. Еврей 9:28 Христэд итгэгч хүмүүс дахин ирэх Эзэнийг хүсэн хүлээдэг. Ром 8:23 Аврагдсан ч гэсэн махбод үнэхээр зовлонтой, сиймхий гарвал гэм нүгэл хийчих гээд л, ядарна, зовж зүдэрдэг. Ёолон байж юуг хүлээдэг вэ? Эзэнийг л. Эзэн дахин ирэх үед бидний махбодын аврал төгс бий болдог. Филиппой 3:20-21 Бидний иргэний харьяалал тэнгэр бий. Эзэний өмнө хурдхан очихыг хүсэж байна, аврагдаж чадаагүй хүмүүсийг харах юм бол Эзэн та түр азнаад ирээрэй гэсэн сэтгэл ч байдаг. Эзэн дахин ирэх үе үнэхээр ойрхон байгаа. Бидэнд цаг зав байхгүй төгсгөлөө сайн хийх хэрэгтэй. Бидний цаашдаа амьдрах хугацаа үнэхээр бага байна. Махбодынхоо төлөө амьдрах төлөө амьдардаг зүйлсээ одоо буулгаад тавиарай. Бид бага зүйлд дуулгавартай байвал Эзэн маш том шагналыг өгнө гэсэн.
Create your
podcast in
minutes
It is Free